Урлаг

November, 2017

  • 9 November

    Тэнгэрийн оронд байгаа ээждээ зориулж тэрлэсэн шүлгээ дуу болгон аавтайгаа дуулна

    Түмнийхээ дунд хүндтэй, олны дунд дуутай уран бүтээлч бол МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрээр дуулсан дуу бүрээ сэтгэлээсээ урлаж, хүн бүрт хүргэж дуулдаг хэмээн олон түмэн түүнийг магтдаг. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ шүү дээ. Энэ бүх чанарыг агуулсан хүн бол …

  • 8 November

    Аавыгаа баярлуулаарай…

    Дуу бүхэн өөрийн амьдралтай. Тэрхүү дууны амьдралыг дуучин хүн л бий болгодог билээ. Манай дуучид Аавын тухай тэр бүр дуулаад байдаггүй. Тэгвэл манайдаа л аавын дуугаараа олонд танигдсан хүн бол дуучин Эрдэнэхүү билээ. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа Малчин ааваа магтан дуулъя нэртэй өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Онцолж хэлэхэд та аавыгаа дагуулаад …

  • 7 November

    Австралид Ван Гогийн бүтээлүүдээр өвөрмөц үзэсгэлэн гаргажээ

    Уран зургийн үзэсгэлэнгийн дэлхийн чиг хандлага өөрчлөгджээ. Австралийн “Grande Exhibitions” саяхан шинэ үзэсгэлэнгээ толилуулсан бөгөөд энэ удаад зураач Винсент ван Гогийн бүтээлүүдийг дэлгэн харуулсан аж. Түүний зургуудыг илүү амь орсон хэлбэрээр харуулсан ба гэрэлтүүлэг, аяз зэргийг нэмжээ. Үзэсгэлэнг үзсэн хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байгаа. “Grande Exhibitions”-ийн захирал Роб Кирк “Ван Гог бол агуу уран бүтээлч. Бид энэ удаад хүмүүст түүний уран бүтээлүүдийг тусгайлан …

  • 7 November

    Дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” уралдааны шагналын цомоо М.Энхболдод хадгалууллаа

    Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. …

  • 7 November

    Б.Уянга League of Legends World Championship 2017-г нээлээ

    Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship) 2011 оноос эхлэн жил болгон зохиогдож байгаа билээ. Уг тэмцээний 2017 оны финалын тэмцээн 11 дүгээр сарын 5-ны өдөр Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулсан концертод алдартай олон дуучид, хөгжимчид болон хамтлагууд уригдан оролцсоны дотор АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын …

  • 6 November

    Азтай аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэнэ

    Нийтийн дууны төрөлд хүчтэйхэн гарч ирж байгаа дуучин бол  Бямбасүрэнгийн Эрдэнэхүү билээ. Түүний хувьд олон сайхан уран бүтээл туурвиж өөрийн гэсэн фэнүүдтэй болсон нэгэн. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Түүний анхны бие даасан тоглолтод урилгаар  МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Самбуу болон МУСТА Б.Энхмэнд, Э.Төрмандах, Д.Цогтбаяр, П.Жимсээ тэргүүтэй дуучид болон Үндэсний хөгжмийн Алтан ураг хамтлаг, Хошин элэглэлийн Пароди хамтлагууд оролцох …

  • 6 November

    С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг СТА цол хүртлээ

    УИХ-ын гишүүн,  МУГЖ дуучин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг өчигдөр Соёлын тэргүүний ажилтан болсон байна. Тодруулбал Архангай аймгийн залуусын “Тайхар” нэгдлийн 10 жилийн ойн баяраар Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан аж. Тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж, халамжит хань бөгөөд “Монголоороо” брендийн үүсгэн байгуулагчаар ажиллаж байна. Түүнчлэн шинэ уран бүтээлийн ажилдаа шамдан орсон сурагтай.

  • 6 November

    Г.Ариунбаатар “Никитон” –ы Б.Батчулуунтай хамтран дуулна

    Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар энэ сарын 10,11-ний өдрүүдэд болох “Монгол Сонгодог III” бие даасан сонгодог тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна. Тоглолтын сонин сайхнаас дэлгэхэд дуучин Г.Ариунбаатар “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуунтай хамтран дуулахаар болжээ. Одоогоор чухам ямар дууг дуулахаа тэд нууцлаад байна. “Монгол Сонгодог III” тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон …

  • 4 November

    “Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдиз кинонд тогложээ

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн он болсон.Түүхт ойн хүрээнд тус телевизийн уран бүтээлчид хоёр ч олон ангит уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэнэ.Түүний нэг нь “Хавар” хэмээх 16 ангит уран сайхны кино. Тус киноны талаар киноны гүйцэтгэх продюсер Э.Эрдэнэцэцэг найруулагчаар Л.Ариунжаргал, зураглаачаар Ж.Нямсүх тэргүүтэй баг хамт олон ажиллаж байна. Харин киноны гол …

  • 1 November

    “Монгол тулгатны 100 эрхэм” (Хакүхо М.Даваажаргалын оролцсон)-ийг үзсэн тэмдэглэл

    Удтал хүлээлгэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хоёр удаа үзлээ. Нэг удаа үзэх гэж нэг өдрийг элээж нийтдээ амьдралынхаа хоёр өдрийг ийнхүү өнгөрөөв. Үзсэн сэтгэгдлээ товчхон тэмдэглэснээ хүргэж байна. ХӨТЛӨГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.Баттулгыг ард түмэн хүндлэн хайрлахын нэг шалтгаан, Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэхэд хамгийн чухал нөлөөлсөн зүйл бол энэ нэвтрүүлэг. Тэр санхүүжүүлж, өөрөө хөтлөн явуулахаас эхлээд бүхий л талаар энэ …

October, 2017

  • 31 October

    Дуучин Т.Ариунаа тун удахгүй шинэ цомгоо дэлгэнэ

    Утасны чинь дугаар Урууланд минь байдаг Янаг уруулын чинь бал бурам Мансууруулах бодистой байдаг”  хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэхээр болжээ. 1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. …

  • 30 October

    Жүжигчин Б.Шинэбаяр Арабын Нэгдсэн Эмиратад суралцахаар болжээ

    Улсын Драмын Эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр хилийн дээс алхаж Арабын нэгдсэн Эмиратад жүжигчний мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалахаар мордлоо. Тэрбээр СУИС-ын жүжигчний ангийг дүүргэж “Аав”, “Хязгааргүй”, “Учрал”, “Атганд үлдсэн Эрдэнэ” зэрэг хэд хэдэн кинонд гол ба туслах дүрийг бүтээж үзэгч олонд танигдсан. Түүгээр зогсохгүй алдарт Ромео Жульетта сонгодог жүжгийн гол дүрд тоглож орчин цагийн “Ромео” нэр зүүгээд амжсан байдаг. Мөн …

  • 30 October

    Г.Эрдэнэчимэг: Манайх хамаг Монголчуудын хөлд дарагдсан айл болсон

    Хайр хүндлэл хийгээд монгол өв уламжлалыг дээдлэх эрхэм чанарыг дагуулсан бүсгүйг энэ удаад “Гэргий” буландаа урьж ярилцлаа. Энэ бол УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний хэв соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүгд мэднэ. Түүний энгийн хэр нь эгэл ертөнцөд уншигч та түр саатна уу.  -Сайхан намаржиж байна уу. Ярилцах …

  • 27 October

    Эрнест Хемингуэйн утга төгөлдөр хамгийн богино өгүүллэгүүд

    «Та дугаар андуурчээ» гэх танил хоолой дуулдав. -Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой. -Бидний алтан хурим. Ганц хүний ширээ. -Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй. -Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй. -Хагарсан салхины шилэн дээр «Хурим» гэсэн бичиг. -Би үсэрлээ. Харин дараа нь харамсав. -Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө. -Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож …

  • 27 October

    Өвөр Монголын Хянган аймгийн гэрэл зурагчид уран бүтээлээ толилуулж байна

    Өнөөдөр “Урчуудын эвлэл”-ийн үзэсгэлэнгийн танхимд Өвөр Монголын гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнд нийт  30 мэргэжлийн гэрэл зурагчны 60 гаруй бүтээл дэлгэгдлээ. Эдгээр нь бүгд Өвөр Монголын Хянган аймгийн үзэсгэлэнт газруудын зураг бөгөөд байгаль дээрх зүйлсийн өнгийг тод, нарийн ялгалтайгаар харуулж өгснөөрөө онцлогтой үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнг Өвөр Монголын Хөх хотод суугаа Монголын Консул, Өвөр Монголын аялал жуулчлалын газар, …