Нобелийн шагналт, Италийн нэрт зохиолч Дарио Фогийн зохиол найруулагч Д.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” мюзкл инээдмийн жүжгийг Инээдмийн баярын өдөрт зориулан Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 4 сарын 1-нд 18:00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ …
Урлаг
March, 2018
-
18 March
Эр цэргийн баяраар “Дон Кихот” балетыг тоглоно
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон цэрэг эрсийн баярыг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд хөгжмийн зохиолч Л.Минкусийн нэгэн хайрын түүхийг өгүүлсэн “Дон Кихот” балетыг тоглож байна. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетийн хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа, бүжигчдийн ур чадварыг сорьдогоороо “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Анх 1971 онд манай УДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин …
-
12 March
“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ
Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, “Хурд” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ. Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг …
-
6 March
“Хурд” хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүсгүйчүүддээ зориулжээ
Монголын рок попын урлагт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бүтэн 25-н жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үеийн үед хит дуунуудыг төрүүлж, сонсогч фенүүдээ бэлэг барьсаар яваа уран бүтээлчид гарын таван хуруунд багтан гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Үнэхээр тэдгээр цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй алдарт “Хурд” хамтлаг юм. “Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа …
-
5 March
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайзнаа амиллаа
“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид “Шивээ Хиагт” дуурийг дахин тайзнаа амилууллаа. Анх 1971-12-12-ны өдөр Дуурийн театрын тайзнаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан энэхүү дуурь 47 жилийн дараа ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. Бидний ирээдүй залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой бүтээл гэж үзэж …
-
2 March
Ц.Алдармаа: Буянхишиг гэдэг торгууд эмэгтэй дүрд тоглосон
Өнөөдөр бидний амьдарч байгаа эх орон, газар нутгийг маань бүрэн бүтэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь юуг даван туулсныг энэ цагийн залуус заавал мэдэх учиртай билээ. Тиймээс тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг марталгүй, үргэлж санаж явах ёстой хэмээн “Жийж” продакшн болон “Фантастик” продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй төслийн дараагийн уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг богд” уран сайхны …
-
2 March
С.Сарантуяа: Өнөөгийн залуучуудын эх орноо хайрлах сэтгэлийг сэрээж, хөглөж өгөхийг хүссэн
Энэ удаагийн “Тэмдэглэл” булангийн маань зочноор МУАЖ С. Сарантуяа уригдлаа. Тэрбээр урлагийн салбарт олон жил сэтгэл зүрхээ зориулан ажиллаж яваа нэгэн билээ. Харин өдгөө тэр л сэтгэл зүрхээрээ хойч үедээ мартаж болохгүй түүхүүдийг уран бүтээлээрээ сэргээж үзэгч түмэндээ хүргэж байна. -Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авсанд их талархаж байна… Сайн байцгаана уу? Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. -Хоёулаа яриагаа …
-
2 March
“Хурд” хамтлагийн “Бүсгүй” тоглолтын бэлтгэл үргэлжилсээр…
Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн “Хурд”хамтлаг тун удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ “Бүсгүй”тоглолтоороо бэлэг барих гэж буй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил эд өрнөж байгаа бөгөөд энэ удаагийн “Бүсгүй” тоглолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойн анхны тоглолт гэдгээрээ онцлог юм. Тоглолтонд “Хурд” хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүд маань уран …
-
1 March
Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дуу мэндэлжээ
Монголын уламжлалт 3000 гаруй тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт тоглоом наадгайгаас сэдэвлэн “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дүрийг бүтээжээ. Уламжлалт тоглоом наадгайн 15 нэр төрлөөс шагайн наадгай, хөлөгт наадгай эрийн гурван наадгай, оньсон наадгай, өрж эвлүүлэх наадгай, ээдрээ тайлах наадгай зэрэг 6 төрлийг нь онцолж, Шагайдай, Монголдой, Хөлөгдэй, Оньсхон, Уранхан, Өрлөгхөн гэсэн дүрүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр дүрүүдээр дамжуулан орчин цагийн хүүхэд багачуудад …
-
1 March
Азарганы ноцолдоон хөшөө болно
БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжав гуайн алдарт “Азарганы ноцолдоон” зургийг хөшөө болгон мөнхлөхөөр болжээ. Энэхүү төслийн ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Өвгөдийнхөө агуу бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах гол зорилгыг агуулсан ажээ. Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь …
February, 2018
-
26 February
Гавьяат жүжигчин Л. Лувсан гуайн тав дахь үе “Би эндээс явахгүй” жүжигт дүр бүтээж байна
Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиол болох тэртээх 62 жилийн өмнө тайзнаа тоглогдож байсан “Би эндээс явахгүй” уянгын драмын …
-
23 February
“Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар “Бүсгүй” тоглолтоороо бэлэг барина
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг удахгүй болох “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 3 дугаар сарын 8-нд Монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ “Бүсгүй” тоглолтоороо бэлэг барих гэж байна. Энэ жилийн тоглолт жинхэнэ доргио үдшийг мэдрүүлэх үүднээс чөлөөтэй бүжиглэх боломжийг бий болгосноороо онцлог юм. “Мишээл экспо” төвтэй хамтран зохион байгуулж байгаа уг тоглолтын тасалбар маргаашаас эхлэн www.ticket.mn …
-
23 February
Дуучин А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойдоо тоглолтоороо бэлэг барина
Арван жилийн өмнө буюу 2008 онд нэгэн уянгалаг хоолойтой дуучин бүсгүй “Сэтэрт тал” хэмээх дууг уртын дууны өнгө аястайгаар нийтийн дууны жанраар чадварлаг дуулж, дуунд дуртай дуучин ард түмний сонирхлыг татаж эхэлсэн. Өдгөө тэр дуучин бүсгүй “МУСТА А.Түмэн-Өлзий” хэмээх нэр алдрын эзэн болж, түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн. Ийнхүү дуучин А.Түмэн-Өлзий сүүлийн арван жил уран бүтээлээ туурвихдаа 2013 онд анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээн нэрийдэж Монгол бөхийн …
-
10 February
33 уран бүтээлч БНСУ дахь “Монгол соёлын хотхон”-д ажиллана
БНСУ-ын Намянжу хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд БНСУ-ын Намянжу хотын “Монгол соёлын хотхон”-д ажиллах мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт боллоо. Энэ жилийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулж нийт бүртгүүлсэн 85 уран бүтээлчдээс 33 уран бүтээлчийг сонгон шалгаруулсан байна. Шалгарсан уран бүтээлчид ирэх …
-
2 February
Гэгээн муза наадмын сонгон шалгаруулалт эхэллээ
”Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж. – НЭР ДЭВШИГЧИД – ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ Улсын драмын эрдмийн театр “Адууны түүх”, …