БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас санаачлан Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018”-ийн нээлт энэ сарын 15-нд Сөүлийн гудамжны фестивалиар эхэлнэ.
Энэ үеэр Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол- Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, Хамтарсан урлагийн тоглолт болох болохоос гадна Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай танилцах асрууд ажиллах юм.
Энэ хүрээнд Солонгос киноны өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт I-Cinema кино театрт дөрвөн улирал дамнан өрнөсөн Солонгос залуусын сонирхолтой түүхийг өгүүлсэн “Little Forest”, Ханс Христиан Андерсены “Цасан хатан” зохиолоос сэдэвлэсэн Монголд үйл явдал нь өрнөж буй Кай, Мөсөн нуурын домог хүүхэлдэйн киног дэлгэцнээ толилуулах юм.Тус улсын олон талт соёлыг таниулах зорилготой “Солонгосын долоо хоног” энэ сарын 22-нийг хүртэл үргэлжилнэ.