“Дэггүй аав” Хятадын олон ангит кино “UBS”, “ТВ2” сувгаар гарч эхлэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсад нэвтрүүлэх ёслол Туушин зочид буудалд боллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айчлал хийх үед хоёр орны төрийн тэргүүн “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан.

Уг тунхаглалын дагуу БНХАУ-ын Монгол Улсад 5 жилийн хугацаанд 25  олон ангит уран сайхны кино нийлүүлэх болсон юм. Энэ хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсын “UBS”, “ТВ2” телевизийн сувгаар энэ сарын 03-наас гарч эхлээд буй юм.
БНХАУ-ын алдарт жүжигчин Сүн Даньдань, Ни Дахүн нарын тоглосон энэхүү гэр бүлийн инээдмийн кино нийт 40 ангитай аж.

Санал болгох мэдээ

Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлана

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр …