“Экс ТҮЦ” продакшны “Солиот Эх” уран бүтээл кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Үзсэн хүн бүр л эхийн хайр, хатуу цэвдэг сэтгэлийн тухай болон уйлсан, уярсан тухайгаа сэтгэгдэл бичиж байна. Энэ бол Хятадын зохиолч Ван Хэ Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн кино юм. Хятадын өлсгөлөн, ядуурлын цаг үед эхнэр авах чадалгүй ядуу эр сэтгэцийн өвчтэй хүүхнээр удам залгах хүүхдээ төрүүлэн …
Урлаг
January, 2018
-
11 January
Д.Төмөртогтох: Хотгойдын Чингүнжав баатрын дүрийг бүтээх юмсан гэж хүсдэг
“Мандухай сэцэн хатан” киноны Мянхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Аянгат цагийн дууль” киноны Баянак, “Ану хатан” киноны Булат жанжны дүрээр бидэнд танил болсон жүжигчин Дэмидийн Төмөртогтохыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урьлаа. Энэ олон гайхалтай дүрийг бүтээсэн Д.Төмөртогтох нь малын эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ Өвөрхангай аймгийн Баянгол суманд ажиллаж, амьдарч байгаа юм. Тэрээр шинэ …
-
9 January
Д.Шижирмаа:Надад урлаг соёлоос холдох зам байхгүй
“Этник дуучин Шижирмаа” хэмээн олноо танигдаж буй Улаанбаатар чуулгын дуучин Д.Шижирмаатай цөөн хором ярилцлаа. – Улаанбаатар чуулгын шинэ оны анхны тоглолтын салхийг та “хагалж” байна. Тоглолтын бэлтгэл ажлын талаар хоёулаа яриагаа эхлэх үү? – Тийм шүү. Улаанбаатар чуулгын хувьд шинэ оны анхны тоглолтын салхийг надаар хагалж байна. Тоглолт маань энэ сарын 12-нд “Уран урсана” гэх нэртэйгээр үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park Castle”-д 20:00 цагт …
-
6 January
ДБЭТ-ын захирлаар МУГЖ Ц. Түвшинтөгсийг томилжээ
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын захирлаар МУГЖ Ц. Түвшинтөгсийг томилжээ. УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул өөрийн хүсэлтээр ажлаа өгч, оронд нь МУГЖ Ц.Түвшинтөгс ажиллахаар болжээ. Ц.Түвшинтөгс өмнө нь “Улаанбаатар” чуулгын даргаар долоон жил ажилласан бөгөөд дараа нь Хэнтий аймгийн хөгжимт драмын “Хан Хэнтий” чуулгын даргаар ажиллаж байсан юм.
-
6 January
Монгол Улсын гавъяат жүжигчин В.Долгор таалал төгсчээ
Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор гуай 91 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 1956 онд “Маамуу нааш ир” дууг амилуулж олны хүртээл болгосон юм. Өнөөдөр монголд энэ дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз ээ. В.Долгор гавъяат найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах …
-
4 January
Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг Солонгост 131 дэх тоглолтоо тавина
Жил бүрийн нэгдүгээр сард урлагийнхан олон тооны классик концерт тоглодог билээ. Энэ нь шинэ оноо урам зориг, эрч хүчтэй эхлэхийн бэлгэдэл болдог. Энэ бүтэн сайн өдөр 17:00 цагт Сөүлийн урлагийн төвийн концертын танхимд филармон найрал хөгжмийнхөн “New Year Magic” нэртэй тоглолт тавина. Францаас хөгжмийн удирдаач Паскал Рүф, алдарт хийлч Аугистин Думая нар иржээ. Аугистин Думая маестро хийлч Артур Грумью, Нэйтэн Милштаян …
-
3 January
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болжээ. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо чухам хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ч ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад …
-
2 January
“S4” хамтлагийн шинэ уран бүтээл “Монголжингоо”
Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлээ та бүхэндээ толилуулж байна. Тус хамтлагийн “Монголжингоо” хэмээн шинэ уран бүтээлийн аяыг Б. Чинбат, үгийг ZZ нар бүтээсэн бол ART продакшн, ANDRAMODEL агентлаг, ONEMUSIC продакшн, E студио нар хамтран ажиллажээ.
December, 2017
-
27 December
MУГЖ Б.Батзаяад байр бэлэглэжээ
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас МУГЖ Б.Батзаяад байр бэлэглэжээ. Энэ тухай жүжигчин Н. Ариунболд буюу Бооёо фэйсбүүкдээ нийтэлж түүнд биеэ бодоорой гэх сэтгэгдэл оруулжээ.
-
22 December
МУСТА Д.Баттөмөрт “Алтан гадас” одонг гардууллаа
Монголын хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдэд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин, МУСТА Д.Баттөмөрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртээснийг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өглөө. Ард түмний дунд Банш Батаа хэмээн алдаршсан жүжигчин, МУСТА Д.Баттөмөр өмнө нь …
-
21 December
90 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг кинонууд
Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарынхны гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал билээ. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг өөрийг нь анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэдсэн байдаг. Тэгвэл 2018 онд зохион байгуулагдах 90 дэх удаагийн Оскарын наадамд өрсөлдөх шилдэг …
-
19 December
П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна
Хүүхэлдэйн театрынхан шинэ онд өөр өнгө төрхийг үзэгчдэд хүргэж, сонин содон төлөвлөгөөний дагуу ажиллах нь. Тус театрын дарга П.Нямлхагваас энэ өдрүүдэд үзэгч хүүхдүүдэд ямар тоглолт толилуулах хийгээд ирэх онд ямар бүтээл туурвих талаар нь тодруулсан юм. -Хүүхэд бүрийн хувьд шинэ жил онцгой баяр. Та бүхэн тэдэнд ямар онцгой мэдрэмж төрүүлэхээр ажиллаж байна вэ? -Манай театр 1948 онд “Гайхамшигт хайрцаг” жүжгээр …
-
18 December
Х.Баттулга: Зураач хүн дөрвөн хананы цаадахыг дүрсэлж боддогоороо арай илүү алхаж явдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардууллаа. Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар …
-
14 December
Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ
Монгол Улсын Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойн баяраар “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхжээ. Энэ талаар тус хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын хүүхэлдэйн театрын захирал П.Нямлхагва “Хүүхэд багачууддаа зориулж 70 жилийн туршид хүүхэлдэйн театрт тоглосон шилдэг үзүүлбэрээс бүтсэн “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтыг хүргэхээр зорьж байна. Гала тоглолтод маань ОХУ-ын Хүүхэлдэйн театрын “Үлгэр” театрын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл