БНСУ-ын Намянжу хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд БНСУ-ын Намянжу хотын “Монгол соёлын хотхон”-д ажиллах мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт боллоо.
Энэ жилийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулж нийт бүртгүүлсэн 85 уран бүтээлчдээс 33 уран бүтээлчийг сонгон шалгаруулсан байна.
Шалгарсан уран бүтээлчид ирэх гуравдугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал Намянжу хот дахь Монгол соёлын хотхонд үндэсний язгуур урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэрийг Солонгосын ард түмэнд толилуулж Монгол Улсын соёл, урлагийн гадаад улсад сурталчлах юм.
Сонгон шалгаруулалтад дараах уран бүтээлчид тэнцжээ.
Хөгжимчид:
1.Баярсайханы Энхнасан /морин хуур/
2.Төрбатын Санжаажамц /морин хуур/
3.Доржпүрэвийн Цэвэлсүрэн /морин хуур/
4.Жаргалсайханы Хосбаяр /их хуур/
5.Авирмэдийн Очирбат /ёочин/
6.Чинбаатарын Мягмарцэрэн /ятга/
7.Бахуягийн Батжаргал /лимбэ/
8.Ганбатын Бат-Өлзий /бөмбөр/
Бүжигчид:
1.Батчулууны Нямцогт
2.Саруулын Галбадрах
3.Баярмандахын Пүрэвсүрэн
4.Раднаабазарын Ариун-Эрдэнэ
5.Батбаярын Сүмцоо
6.Цэвээн-Аюушын Энхжин
Морин циркчид:
1.Дашнямын Батбаяр
2.Баярмаагийн Сансар
3.Батзаяагийн Хангал
4.Дамдиндоржийн Раднаарагчаа
5.Санзайн Отгончимэг
6.Насан-Өлзийн Отгонбаяр
7.Мөнхдагвын Батбагана
8.Дашцэрэнгийн Эрдэнэбаяр
9.Лхагвасүрэнгийн Даваадорж
10. Батзоригийн Анхбаяр
11. Баасанхүүгийн Цэнгүүнжав
12. Даваажамцын Соронзонболд
13. Сүхбаатарын Ариунзул
14. Гэлэнхүүгийн Сувд-Эрдэнэ
Дуучин
1.Шүрэн-Эрдэнэ /гоцлол дуучин/
Уран нугараач:
1.Батбилэгийн Энэрэл
Техникч:
1.Пүрэвдоржийн Энхтүвшин
2019 оны уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг төлөвлөж энэ сарын 2-ны өдөр нийслэлийн Соёл, урлагийн газар, Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, UBS Телевизийн удирдлагууд “2019 оны хамтын ажиллагааны гурван талт гэрээ”-нд гарын үсэг зурснаар баталгаажуулжээ.