Грэммигийн эзэд тодорлоо

Өнгөрөгч даваа гаригт хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми Авардс 2018” ёслолын ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотын “Madison Square Garden” ордонд болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслолыг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден дахин хөтөлсөн.  Нийт 86 шагналын ердөө 17-г эмэгтэй уран бүтээлчид хүртсэн байна.

 

Ингээд Грэммигийн эздийг танилцуулъя:

Шилдэг бичлэг-“24K Magic”, Бруно Марс

Шилдэг дуу-“That’s What I like”, Бруно Марс

Шинэ дуу хоолой-Алессиа Кара

Шилдэг цомог-“24K Magic”, Бруно Марс

Шилдэг поп дуу-“Shape of You”, Эд Ширан

Шилдэг поп дуу хос/ хамтлаг-“Feel it Still” Portugal, The Man,

Шилдэг поп цомог-“Divide”, Эд Ширан

Шилдэг рок дуучин-“You Want it Darker”, Леонард Коэн

Шилдэг рок дууны найруулга-“Run Foo Fighters”

Шилдэг рок цомог-“A deeper understanding, The War on Drugs”

Шилдэг альтернатив цомог-“Sleep Well Beast, The National”

Шилдэг уламжлалт ба R&B гүйцэтгэл-“Redbone”, Чайлдиш Гамбино (Дональд Гловер)

Шилдэг R&B найруулга-“That’s What I like”, Бруно Марс

Шилдэг цомог-“Starboy”, The Weeknd

Шилдэг R&B цомог-“24K Magic”, Бруно Марс

Бүжгийн шилдэг цомог-“3-D the Catalogue”, Kraftwerk

Шилдэг рэп дуучин-“Loyalty”, Кендрик Ламар, Рианна

Шилдэг рэп дуу-“Humble”, Кендрик Ламар

Шилдэг рэп цомог-“Damn”, Кендрик Ламар

Шилдэг клип-“Humble”, Кендрик Ламар

Шилдэг каунтри цомог-“Man in the Woods”, Крис Стэплтон

Бүжигийн шилдэг дуу-“Tonite”, LCD Soundsystem

Шилдэг Латин Америк цомог-“El Dorado” Шакира

Шилдэг хөгжмийн найруулга-“Putin”, Рэнди Ньюмэнь

Шилдэг гоцлол хөгжимчин-“Transcendental Etudes”, Данийл Трифонов, Ференц Лист

Оны шилдэг продюсер-Грег Крустин шалгарчээ

 

 


Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …