“Камертон” хамтлаг тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ

24 жилийн турш өөрсдийн гайхамшигт хит дуунуудаараа фэнүүдээ байлдан дагуулж ирсэн “КАМЕРТОН” хамтлаг бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ.

“КАМЕРТОН” хамтлагийн анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах юм.

Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх тоглолтоороо 24 жилийн турш үзэгч, сонсогчдодоо зориулан гаргасан шилдэг 11 цомгийнхоо шилдгийн шилдэг хит дуунуудаасаа дуулсан байна.

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …