Урлаг

September, 2018

  • 10 September

    Олон улсад анхны эмэгтэй балетын гоцлоочтой боллоо

    Монгол Улс олон улсад анхны эмэгтэй балетын гоцлоочтой боллоо.Р.Булган нь П.И. Чайковский нэрэмжит Пермийн дуурь бүжгийн театрын балетын гоцлооч болсон бөгөөд энэ сарын 3-ний өдөр  алдарт “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ. Р.Булган нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Арабеск олон улсын балетын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны эмэгтэй балетчин болсон аж. Тэрбээр ХБНГУ-д төрсөн бөгөөд ОХУ-ын Перм хотын …

  • 7 September

    “Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

    Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол …

  • 7 September

    “Дэггүй аав” Хятадын олон ангит кино “UBS”, “ТВ2” сувгаар гарч эхлэв

    БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсад нэвтрүүлэх ёслол Туушин зочид буудалд боллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айчлал хийх үед хоёр орны төрийн тэргүүн “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Уг тунхаглалын дагуу …

  • 6 September

    Ардын жүжигчин Н.Сувдаар ахлуулсан баг Баянхонгор аймагт ажиллаж байна

    Улсын Драмын Эрдмийн Театр 2018 оны намар цагийн аялан тоглолтоо БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ аймгуудад зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 3-наас эхлэн МУАЖ, Төрийн соёрхолт  Н.Сувдаар ахлуулсан менежментийн баг Баянхонгор аймагт ажиллаж байна. Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын тайзнаа уран бүтээлүүдээ тоглох эхлэх юм. Тус менежментийн багт УДЭТеатрын жүжигчин МУГЖ, Төрийн …

  • 6 September

    Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

    Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит СЭРСЭН ТАЛ дуу хөгжмийн наадам 2018 хүрээнд Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд энэ сарын7-нээс 9ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлт энэ сарын 8-ны өдөр болно. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ЗДТГ, Жаргалтхаан сумын  нутгийн зөвлөл ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, …

  • 4 September

    Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн НҮБ-ын төв байранд нээгдлээ

    МУЭ-ийн шагналт, СТА, уран барималч А.Очирболд, ХБНГУ-д уран бүтээлээ амжилттай туурвиж буй СТА, зураач Ц.Ган-эрдэнэ нарын хамтарсан үзэсгэлэн АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын төв байранд өнөөдөр нээгдлээ. Амьдралын нэгээхэн хормыг киноны нэг кадр мэт яг л тэр мөчид нь зогсоож үзүүлэхийг зорьсон “Энэ мөчид” нэртэй үзэсгэлэнгийн үзүүлбэрүүдийг уламжлал ёсоор ханан дээрээс үзэх биш, харин танхимд уран зураг, уран …

August, 2018

  • 30 August

    Монголын Нууц Товчоо дэлгэцийн бүтээлийн эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзэх боломжтой

    Монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, Монголын Нууц Товчоог бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, олон улсад таниулах ажил бодитой үргэлжилж байна. Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа ач холбогдолтой. “МНТ түгээмэл эх” төслийн …

  • 27 August

    Т. Тэргэл Тайванийн Да Дунь дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртжээ

    Соёл Урлагийн их сургуулийн оюутан Т.Тэргэлийн богино хэмжээний анимейшн хүүхэлдэйн киноны бүтээл болох “My Blue Friend” нь Тайванийн Тай Жун хотноо зохиогдсон Да Дунь дүрслэх урлагийн 23 дахь удаагийн үзэсгэлэн”-гийн “Нэр дэвшигчийн шагнал”-ыг хүртжээ. Да Дунь дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй улс орны нийт 1390 урлагийн бүтээл оролцсоноос  11 төрөлд 193 бүтээл шалгарсан байна. Шалгарсан бүтээлүүдэд Япон, Америк, Малайз, …

  • 27 August

    УДЭТ-ын уран бүтээлчид Намар цагийн аялан тоглолтоо Баянхонгор, Өвөрхангай аймагт хийнэ

    “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21-н аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр байгаа билээ. Ууган театрын уран бүтээлчид 2018 оны Намар цагийн аялан тоглолтоо 2018 оны 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2018 оны 09-р сарын 12, 13,14-ны өдрүүдэд Баянхонгор аймагт, 09 …

  • 15 August

    Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна

    ”Бид театрт хайртай” ТББ-аас Монголд анх удаа байгалийн задгай орчинд театрчилсан уншлага зохион байгуулах гэж байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсох юм байна. Энэ үеэр мэргэжлийн жүжигчин сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломжтой. Адал явдал болоод театрт дурлагч таныг аялангаа, урлагийн ертөнцөөр аялах боломжийг энэ амралтын …

  • 9 August

    “Оннц Дүмд”цувралын хоёрдугаар улирлын анги ирэх сард гарна

    Дуучин Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг бичиж найруулсан “Оннц Дүмд”цувралын хоёрдугаар улирлын анги ирэх есдүгээр сарын 04-ний өдрөөс Юнивишн, LookTV, DDISH-ийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой болох юм байна. Үзэгчдийн хайртай дүр болох Сандаг, Дамбжаа, Дамбжаагийн ах Гомбжоо нар ийнхүү цэнхэр дэлгэцийн өмнө дахин гарч ирнэ.    

  • 2 August

    Ерөөлч, магтаалчдын тоглолт хүй долоон худагт болно

    2018 оны наймдугаар сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. …

  • 2 August

    Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан тоглолтоо толилуулна

    Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин Яширо Аки, дэлхийн дайдад Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн хамтарсан “Хөсөгтөн ба хээнцэр хаялга” тоглолт энэ сарын 04-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно. Энэхүү тоглолт нь Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн зохион байгуулж буй урлаг соёлын хамтарсан арга хэмжээ …

July, 2018

  • 27 July

    МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна

    “Х түц” продакшны жүжигчин, алаг нүдэн МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр /2018.07.27/  тохиож байна. Түүний нөхөр Т.Бархүү “Энэ биеийн минь тал болсон хайрт хань, гэргий, ээж, зөвлөгч Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Өнгөрсөн зургадугаар сард  БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид амжилттай оролцож “Солиот эх”  киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан …

  • 26 July

    Монгол Улсын Соёлын элчээр Бүгд Найрамдах Австри Улсын иргэн томилогдов

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгчээ. Доктор Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн аж. Доктор Мариа-Катарина Ланг хилийн чанадад монгол судлалыг …