МУГЖ Ж.Алтанцэцэг “МАРТ 8”-нд тоглолтоо хийнэ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март 8”-нд “Корпорэйт” конвеншн центрт “Хайр гэж…“ шинэ, амьд тоглолтоо хийнэ. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм.

Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж, эмэгтэйчүүдийн баярыг утга төгөлдөр болгоно гэсэн хүлээлт байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 On’n Off продакшн зохион байгуулна. Тоглолтын ерөнхий найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ононбат “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно.
Дуучин Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллаж байгаад эх орондоо иржээ. Өнгөрсөн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийснийг нь үнэлж Сар шинийн өмнө МММ хүрээлэнгээс “Оны онцлох хүмүүнлэгийн дуучин”-аар тодруулан шагнасан байна.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …