Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” цомгийн баяр маргааш болно

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг“Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина.

Тэгвэл дуучин бүсгүй маань тоглолтоос өмнө дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” нэртэй цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд хийхээр бэлтгэж байгаа аж.

Дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх цомог болох “Бүсгүйн ертөнц” цомгийнхоо баярыг хоёрдугаар сарын 16-ны өдөр буюу маргааш 16:00 цагаас Хүннү моллд тэмдэглэх гэж байна.

“Бүсгүйн ертөнц” цомогт Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”, “Зөндөө хайртай”, “Амин үр минь”, “Дэндүү хайртай”, “Нандин хурим” зэрэг шинэ уран бүтээлүүд болон “Бүсгүйн ертөнц” тоглолтын нэрээр нэрлэгдсэн “Бүсгүйн ертөнц” шинэхэн уран бүтээл багтжээ.

 

Дашрамд дурдахад “Бүсгүйн ертөнц” цомог 1-р сарын 29-нээс эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр“HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар борлуулагдаж байгаа аж.

 

 

 

Санал болгох мэдээ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд …