Дэлхийн нийтээрээ жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын баярын өдөр буюу “Валентин” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан,жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хосууддаа Гэгээн хайрын баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Дашрамд дурдахад авьяаслаг жүжигчид хамтран хийсэн дэлгэцийн бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа аж.
Шинэхэн уран бүтээлийн зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн юм.
Тэдний анхны бие даасан дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд МУСТА А. Ганчимэг, жүжигчин, найруулагч Б. Тамир, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ.