Монголын уран нугараачдын тоглосон “Дамбо” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино энэ сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудад нээлтээ хийнэ.
Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн нар тоглосон юм.

Харин туслах дүрд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар “Дамбо” киноны туслах дүрд тогложээ.

Монголын циркийн уран нугараачид циркийн урлагийн тухай өгүүлэх кинонд тоглох саналыг 2017 оны аравдугаар сард хүлээн авчээ. Энэхүү саналын дагуу уран нугаралтын жүжигчид, продюсер Н.Эрдэнийн хамт 2018 оны нэгдүгээр сард Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …