Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадад гэрэлт хөшөө босгоно

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны төрсөн бууц Сүүдэртийн улаан овоонд дурсгалын чулуун гэрэлт хөшөө босгох шавыг өнгөрсөн амралтын өдөр тавьжээ. Энэ оны наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт болох “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн их наадамд бэлтгэх ажлын хэсэг Н.Норовбанзад агсны тоонотод ийнхүү дээрх гэрэлт хөшөө босгох шавыг тавьсан байна. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид шав тавих арга хэмжээнд оролцсон бөгөөд “Уяхан замбуутив” цогцолборыг арваад жилийн өмнө байгуулж байжээ.


Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …