Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо.
Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын Бизнес төвд Ө.Хосбаярын дэмжлэгтэйгээр нийт долоо хоног үргэлжилж байна.
“Отгонбаяр” сан сvvлийн таван жил Монголын төлөө хилийн чанадаас хөрөнгө оруулалт хийж, монгол залуучуудын оюунд болоод бvхий л талд дотоодод төдийгvй гадаадад vйл ажиллагаа явуулж буй ашгийн бус гэр бүлийн сан юм.