Урлаг

May, 2021

  • 25 May

    Нант хотын түүхийн музейд Чингис хааны тухай үзэсгэлэн дэлгэнэ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 дугаар сард Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар …

  • 20 May

    Ф.М.Достоевскийн бүтээл Монголын театрын тайзнаа амилна

    Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран театр байгуулжээ. Энэхүү “Орфей” театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөсөн аж. Ийн Монголын театрын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээлээс анх удаа “амилуулах”-даа сэтгэлзүйн, уран зөгнөлт төрлөөр хүргэхээрээ онцлогтой. Уг уран бүтээлийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа …

  • 18 May

    Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж …

  • 18 May

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ. Ерөнхий сайд уулзалтын үеэр соёл, урлагийн салбар нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна, баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй салбар болохыг онцлоод, даяаршиж буй дэлхий ертөнцөд байгалийн баялгийн хомсдол нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр хөгжиж буй орнуудад олон бэрхшээл …

  • 18 May

    Олон улсын музейн өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэнэ

    Олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэнэ. Энэ өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 онд бий болгон жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байна. Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) 1946 онд байгуулагдсан, байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, …

  • 17 May

    “Зүрхний чавхдас” Нью-Йоркийн фестивалийн шилдэгт өрсөлдөнө

    Монголчуудын бүтээж, оролцсон “Зүрхний чавхдас” богино хэмжээний баримтат кино “New York flash film” фестивалийн шилдэг киноны төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.  “Зүрхний чавхдас” богино хэмжээний баримтат киног Европ тивд хоёр жилйн өмнө зохион байгуулсан Морин хуурын анхдугаар наадмын үеэр бүтээсэн байна. АНУ-д өмнө нь  Морин хуурын анхдугаар наадмыг АНУ дахь монгол иргэд,  Монгол Улсын морин хуурын чуулга, “Хуурчийнхан” сургалтын төвийн АНУ дахь …

  • 17 May

    “Алтан бийр-15” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

    Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэн цахимаар амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдийг тодрууллаа. “Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт “LAND” бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр шагнууллаа. Харин “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр уран бүтээлч С.Балжиннямын  “Найман нуур” бүтээл тодров. Энэхүү үзэсгэлэнгийн шилдэг …

  • 7 May

    Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Канадын “Reel 2 Real” олон улсын кино наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ. Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 14-23-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан кино наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна. “Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар …

  • 1 May

    “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

    “Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер өнөөдөр /2021.05.01/ цацагдлаа. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард анхны teaseree дэлгэсэн билээ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй, өрнө дорнын түүхэнд алдартай алтан ургийн, хүчит Хотулун гүнжийн тухай бүтээлийн гол дүрүүд ийнхүү трэйлерээр тодорч байна. …

April, 2021

  • 27 April

    Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.   -Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ? -Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба …

  • 26 April

    “Оскар-93”: БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртлээ

    Америкийн кино академиас жил бүр уламжлал зохион байгуулдаг 93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн “Оскар”-ын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд тоглосон дүрээрээ хүртлээ. Өдгөө 73 настай Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд АНУ-ын Аркансас мужид …

  • 26 April

    Жүжигчин Б.Мишээл, Р.Отгонбаяр нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэж, 100 жилийн өмнөх амьдралыг эргэн сануулах “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг …

  • 24 April

    Реппер Rokit bay эхнэртэйгээ хамтран “Хязгааргүй” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ

    Rokit Bay хэмээх тайзны нэрээрээ алдаршсан О. Баярсайхан зургаан жилийн дараа хүү, охин хоёртоо зориулсан “Хязгааргүй” гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Гэхдээ “Хязгааргүй” уран бүтээл нь түүний өмнөх бүтээлүүдээс ялгарах нэг онцлог бий. Тэрээр “Хязгааргүй” дуугаа эхнэр С.Анутайгаа хамтран дуулсан юм. Дууны хөгжим, үгийг Rokit Bay бичсэн бол продюсероор Б.Наранзун ажилласан байна.

  • 15 April

    Д.Намсрайноров: “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноос хойш 10 кг жин хассан

    Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуг албан ёсны эрхтэйгээр “Монгол HD ” телевиз гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. Тэгвэл шоуны олны талархал, хүндлэлийг хамгийн их хүлээж, өөрчлөгдөж буй оролцогчдын нэг нь МУСТА, дуучин Д.Намсрайноров. Тэрбээр шоунд оролцсоноосоо хойш одоогоор 10 кг жин хасаад байгаа …

  • 9 April

    “БРАТАН” олон ангит уран сайхны кино залуусыг байлдан дагуулж байна

    “Abrahams creative division”, “Событ фильм”, “Titans Pictures”, “HOMEMEDIA”, “OMNI”  байгууллагуудын хамтын бүтээл “БРАТАН” олон ангит уран сайхны кино  гуравдугаар сарын 30-наас эхлэн бүх IPTV-ээр  цацагдаж эхэлсэн билээ. “БРАТАН” олон ангит уран сайхны энэ хаврын хамгийн анхны  нээлтээ хийсэн  кино  юм. Тэгвэл “БРАТАН” олон ангит уран сайхны кино нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч залуусын сонирхлыг  ихэд татаж байгаа төдийгүй үзэгчдийн …