Монгол Улсын Соёлын элчээр Л.Энхмэнд, С.Халиун нарыг томиллоо

Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэндийг наймдугаар сарын 13-ны өдөр элчин сайд Т.Жанабазар хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.

Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэнд нь 2008-2012 Чех Улсад, 2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан “Гэгээн Эгшиг” ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фестивалиудад амжилттай оролцсоор иржээ.

Тэрээр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999 – 2021 оны хооронд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна.

Соёлын элч Л.Энхмэнд нь Монгол Улсын түүх, соёл, урлагийг амьдарч буй орондоо таниулан сурталчлах болон Монгол-Шведийн соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд Т.Жанабазар илэрхийллээ.

Харин Тайландын Хаант Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр С.Халиун томилогдлоо.

Тайландын нэр хүндтэй “MQDC” компанид дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг С.Халиун нь Монгол Улсыг сурталчлах ажлыг гадаадад зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд цаашид спорт, урлагийн салбараар дамжуулж өөрийн улсын соёлоо Тайландад сурталчлах, соёлын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ тэрээр онцолсон юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …