Соёлын яамны дэмжлэгтэйгээр Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан түүхэн сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр төрүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийн түүхэн судалгааг өргөжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үйл явцад дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан цуврал уран бүтээл хийх зорилготойгоор Монголын Урчуудын Эвлэлээс түүхэн сэдэвт шилдэг уран бүтээлийн шагналт үзэсгэлэн толилуулж байна.
Тус үзэсгэлэнд МУЭ-ийн ахмад уран бүтээлч МУУГЗ зураач Д.Гунгаа, МУУГЗ зураач Г.Дунбүрээ, Т.Бадамжунай болон шинэ залуу уран бүтээлчид оролцсон нийт 50 гаруй уран бүтээлчийн дүрслэх урлагийн бүх чиглэлийг хамарсан 60-аад бүтээл дэлгэгдлээ.
Энэхүү үзэсгэлэнгээр ирээдүй залуу үедээ дүрслэх урлагаар дамжуулан түүхэн цаг үеийн мэдлэгийг уран бүтээлчдийн сэтгэлгээний шилдэг бүтээлүүдээр дамжуулан хүргэх, урлагийн боловсрол олгох олон талын ач холбогдолтой юм.
Үзэсгэлэн 2021 оны 06-р сарын 29-өөс 07-р сарын 18 хүртэл цахимаар олон нийтэд хүрнэ.