“Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар “Tuvshuu Dulguun vlog”, “Хосын жор”, “My Story”, “Big Big Family”, “Friends”зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ.
Тэгвэл тэдний бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэг албан ёсны дуутай болсон байна.
“Төгс зохицол” дууг “Positive Mongolians” төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар хамтран дуулжээ.
“Төгс зохицол” дууны үг
Анх би чамайг харсан тэр мөч
Амьдралд минь өөр нэгэн мэдрэмж өгч
Зүү орох зайгүй болтлоо зүрх дүүрч
Цээжнээсээ гарчих шахсан ТҮГ ТҮГ
Чи миний дэргэд хамгийн зөөлөн эр хүн
Би чиний дэргэд хүүхэд шиг л эрх хүн
Цуг босгож бүтээх гэр бүл үр хүүхэддээ
Зөв хүмүүжил үлдээх итгэл дүүрэн эх хүн
Тэр өдөр тэнчээ учраагүй бол
Тэрний дараа дахиж уулзаагүй бол
Бид хэн хэндээ нууцаа уудлаагүй бол
Амьдрал минь одоо хэр уйтгартай бол
Дх:
Чамтайгаа байна би байнга дандаа хамт
Чамтайгаа baby аян замдаа гарч
Маргалдах үе бий гэвч жаргал бол үүрдийнх
Хайр шийднэ бүгдийг би анзаарсан
Би анзаарсан
Би анзаарсан
Би анзаарсан
Өөдөсхөн гараар хүзүүг минь тэврээд
Өөдөөс минь хараад нүдээрээ инээнэ
Өнгөрсөн бараан бүх зүйл март
Чамайг гэх хүсэл минь бүгдээрээ гэгээн
Би чамдаа зориулж дуулж байна яг л 18-тай юм шиг
Би чамгүй бол юу ч харахгүй яг л хараа муутай шиг
Хайрыг минь дурандсан
Харцанд нь дурласан
Үр хүүхэд гэдэг цэцэг бидний хүлэмжийн халамжинд ургасан
Өглөө бүр бодож сэрдэг чамд өгсөн амлалтаа
Мөрөөдлөө хамтдаа бүтээнэ гэж хэлснийг бүү мартаа
Бидэнд ярих юм байна бяцхан Дагина минь байна
Хайр нь үргэлж хичээнэ бүгдийг та нарын төлөө
Бидэнд ярих юм байна бяцхан Дагина минь байна
Бүхнийг сайнаар төсөөл
Чамтайгаа байна би
Чамтайгаа baby
Маргалдах үе бий гэвч жаргал бол үүрдийнх
Хайр шийднэ бүгдийг би анзаарсан
Чамтайгаа байна би байнга дандаа хамт
Чамтайгаа baby аян замдаа гарч
Маргалдах үе бий гэвч жаргал бол үүрдийнх
Хайр шийднэ бүгдийг би анзаарсан
Би анзаарсан
Би анзаарсан
Би анзаарсан
Чамтайгаа байна би
Чамтайгаа baby
Чамтайгаа байна би
Чамтайгаа baby