Уран бүтээлч З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэн Соёлын яамны галерейд нээгдлээ

Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьдаг.

Энэ удаад Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн МУСТА Уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын яамны галерейд нээлээ.

Уран бүтээлч З.Түмэнжаргал нь байгаль, домог, зан үйл, нүүдлийн ахуй соёлыг байгалийн чулуу, мод, металл, яс үс, арьсанд шингээж нэн шинэ атлаа эрт эдүгээг тээсэн өвөрмөц содон бүтээлүүдийг туурвидаг өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг бол  зураач Б.Баярцэнгэл нь Нүүдэлчдийн аж байдлаас суурин нийгмийн дүр зургууд руу шилжин аажмаар Буддын шашны дотоод чанарт сониучаар өнгийсөн уран нарийн дүрслэл, зөөлөн өнгө, ёгт агуулга бүхий өвөрмөц  онцлогтойгоор бүтээлээ бүтээдэг байна.

Тус үзэсгэлэн 2022 оны 10 -р сарын 20-ноос 11-сарын 20-ныг хүртэл дэлгэгдэнэ.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …