“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагч, “Номин Талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваатай ярилцлаа. -“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе. -Баярлалаа. -Энэ дугаарт өөрийгөө түрүүлнэ гэж бодож байсан уу? -Надад дэлхийн алдартай сопрано хоолойт Монсеррат гэх эмэгтэй таарсан. “Яг түүн шиг” шоуны энэ дугаарт бүжигтэй, жүжиглэлт ихтэй гоё үзүүлбэрүүд их байсан учир өөрийгөө ялна гэж …
Урлаг
May, 2024
-
16 May
Монгол улс Каннын олон улсын кино наадамд гурав дахь жилдээ оролцож байна
Дэлхийн нэр хүндтэй Каннын олон улсын кино наадамд Монголыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл болон монгол уран бүтээлчид албан ёсны павильонтой оролцож байна. Наадмын хүрээнд кино маркет “Marche Du Film”-д “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгуулж, Монголын 5 уран бүтээлч өөрсдийн кино төслүүдийг олон улсын уран бүтээлчид, продюсеруудад танилцуулна. Мөн Найруулагч О.Цэгмидийн “366 дахь өдөр” …
-
10 May
Э.Цолмонбат: Ёлын хавцал өглөө, өдөр, орой цаг минут болгонд өнгөө хувирган өөрчлөгддөг
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Э.Цолмонбатын “Байгалийн гоо үзэсгэлэн” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай нээлтээ хийлээ. Алтай таван богд групп зураач Э.Цолмонбаттай хамтарч энэхүү үзэсгэлэнг зохион байгуулав. Зураач Э.Цолмонбат өнгөрсөн жилүүдэд эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудад аялал хийж, жижиг хэмжээний судалбар зургууд, мөн Францын алдарт зураач Клод Монегийн амьдарч байсан Парисын ойролцоох Живерне тосгон, …
-
9 May
П.Эрдэнэзаан: “Яг түүн шиг” бол оролцогчдодоо маш өгөөжтэй шоу
“Яг түүн шиг” шоуны шүүгч, МУГЖ П.Эрдэнэзаантай ярилцлаа. -Та “Яг түүн шиг” шоуны өмнөх улирлын оролцогч байсан. Харин энэ жил үндсэн шүүгчийн үүргийг гүйцэтгэж байна. Шүүгчийн үүрэг, хариуцлагын талаар яривал? -Шүүгч гэдэг үнэхээр хариуцлагатай ажил юм байна. Өөрөө оролцож байсан хүн найман оролцогчоо ямар их хөдөлмөрлөж байгааг мэдэх учир шүүнэ гэдэг их хэцүү юм. Богино хугацаанд маш их бэлдэж, бүх сэтгэл зүрхээ …
-
8 May
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно. Тус дуурийг …
-
6 May
Б.Анужин: “Яг түүн шиг” шоунд оролцсоноор өөртөө итгэх итгэл минь улам нэмэгдэж байгаа
Долоо дахь улирлын “Яг түүн шиг” шоуны хамгийн эхний дугаарын ялагч, “В” продакшны дуучин Б.Анужинтай ярилцлаа. “Яг түүн шиг” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе. -Баярлалаа. Эхний дугаартаа залуу уран бүтээлч Young Mo’G-ийн дүрд хувирах ямар байсан бэ? -Мэдээж амархан байгаагүй. Дуугаа Young Mo’G шиг дуулж чадах ч хөдөлгөөнөө яах вэ гэж их бодсон. Бүх дууг нь сонсоод, клипийг …
-
3 May
“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ
UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл энэ удаад ээлжит уран бүтээл болох “Хайрын домог” уран сайхны киногоо үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна. “Хайрын домог” киноны ерөнхий продюсер, зөвлөх найруулагч, зохиолын санаачлагчаар хөгжмийн зохиолч УГЗ, Төрийн шагналт Л.Балхжав, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, киноны зохиолчоор …
-
2 May
“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Амьд хөгжмийн наадам” ТББ хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. “Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ …
-
2 May
“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана
Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч сар аянаар хөгжүүлсэн төсөл хөтөлбөр бөгөөд МУЭ-тэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн нэн орчин үе болон бусад бүтээлүүдээс бүрдсэн “Art week 2024” дүрслэх урлагийн 7 хоног арга хэмжээ “Чингис хаан Үндэсний музей”, Монголын Урчуудын Эвлэлийн Арт …
April, 2024
-
29 April
УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна. Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлалаа. 1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа их засвар, сэргээн …
-
23 April
Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна” гэсэн зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд “Монголын соёл судлалын төв”-үүдийг 4 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд Флоренцийн их …
-
22 April
Хүүхэд залуучуудын театр 4-р сарын 25-нд нээлтээ хийнэ
Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байдаг. Тэгвэл тус театр өдгөө 27 жилийн дараа эргэн хөшгөө нээж, хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Уг ажил 2018 онд эхэлсэн бөгөөд анх одоогийн хотын дарга Х.Нямбаатар өөрийн сонгогдсон тойрогтоо дүүргийн соёлын төв нэрээр төсөвт суулгуулж, газар чөлөөлөлтийг нь шуурхайлж, шавыг нь тавьж байжээ. Улмаар 2021 оны …
-
22 April
“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм. Тэмцээний хөтөлбөр: 04.22-нд: Нээлтийн тоглолт; 04.23, …
-
19 April
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ. Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна. Харахад …
-
19 April
Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо
60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 20-ноос 11-р сарын 24-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно. Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле …