Урлаг

November, 2023

  • 24 November

    Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж, Ноён уулын олдворуудыг буцаан авахаар ярилцлаа

    Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, …

  • 21 November

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг С.Хөвсгөл, Х.Байыт, С.Дамдиндорж нар хүртлээ

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор “Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг …

  • 21 November

    “Mongolian grand Prix” балетын хоёрдугаар уралдаан болно

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр “Mongolian grand Prix” балетын анхдугаар уралдааныг 2022 оны арваннэгдүгээр сард анх удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, хоёрдугаар уралдаанаа арваннэгдүгээр сарын 22-24-ний хооронд зохион байгуулах гэж байна. УДБЭТ-аас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Mongolian grand Prix” балетын тэмцээн нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай …

  • 20 November

    МУГЖ Г.Ариунбаатар “Дуурийн шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртлээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохиогддог  27 дахь удаагийн  “Алтан Софит” наадмаас шагнал хүртсэн байна. Тодруулбал, тэрээр Верди “Набукко” дуурийн Набуккогийн дүрээр нэр дэвшиж  2023 оны “Дуурийн шилдэг эрэгтэй дүр”-ийн  шагнал хүртлээ.

  • 16 November

    “Чингис хаан одонт” Морин хуурын чуулга анхны тоглолтоо өсвөр насныханд зориулав

    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг  тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн билээ.  Тэгвэл  энэ сарын 15-ны өдөр тус чуулгын уран бүтээлчид Чингис хаан одон-т Морин хуурын чуулга хэмээн анхны удаагаа зарлуулан хүндэтгэлтэйгээр тайзнаа гарлаа. Морин хуурын чуулга ХУД-ийн Соёлын ордонд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн …

  • 16 November

    Б.Дэлгэрбаяр, Х.Бямбарагчаа нар “Орфей” олон улсын VI дахь уралдааны хүндэтгэлийн гала тоглолтод дуулна

    Чечень улсын нийслэл Грозный хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI дахь уралдаан энэ сарын 13-ны өдрөөс эхлэн  зохион байгуулагдаж байна. Тэгвэл “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI уралдааны шүүгчдийн шийдвэрээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин Х.Бямбарагчаа, Улсын Филармоний гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар өнөөдөр Москвагийн цагаар 16.00 цагаас эхлэх наадмын …

  • 10 November

    “Монгол хаан” график комик зохиолын нээлт Лондон хотод болов

    Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график комик номыг хамтран бүтээсэн бөгөөд номын нээлтийн арга хэмжээг 11 дүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт …

  • 10 November

    Чингис хаан Үндэсний музейд Монголын анхны виртуал өрөөг тохижуулжээ

    Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн” ХХК-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны …

  • 9 November

    Ардын жүжигчин Э.Амартүвшин Дуурийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа

    Ардын жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн  найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ. Тэрбээр энэ шагналыг анх 2020 онд хүртэж байв. Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучдаас хоолой тус бүрээс гурван дуучныг шалгаруулж дэвшүүлснээс Монголын  дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ. Энэхүү шагналыг Италийн засгийн газар, Италийн Гадаад Харилцааны …

  • 8 November

    Загвар зохиогч бүтээгч Б.Энхбаатарын “Kadr FW24” загварын шоу энэ сарын 23-нд болно

    “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Кадр буюу Б.Энхбаатар “Kadr FW24” шоугаа хийхээр болжээ. Энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загваруудыг танилцуулах юм. Түүнчлэн загвар өмсөгч С.Төгс тэргүүтэй шилдэг 30 модель загваруудыг өмсөж танилцуулах аж. Тэрбээр “Энэ удаа 2024 оны загварын хэв маягийн дагуу улаан өнгийг онцолж авлаа. Түүнчлэн сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын …

  • 8 November

    “Suits” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

    Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цацагдах гэж байгаа талаар мэдээлсэн байна. Тус цуврал нь  2011-2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс …

  • 6 November

    “Орфей-2023” олон улсын VI дахь уралдаанд оролцох дуулаачдыг нэрлэлээ

    Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармонид ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2023” VI Олон улсын уралдаан энэ сарын 13-ны өдөр эхлэх гэж байна.  “Орфей” уралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд  олон улсын соёлын томоохон арга хэмжээ болжээ. Зургаа дахь жилдээ явагдах уралдаанд оролцохоор ОХУ-ын хязгаар, бүс нутгууд, гадаадын орнуудын шилдэг гоцлол дуучид нэрт баритон Магомаевын …

  • 2 November

    Гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимт архитектор, гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Тэрбээр 2018 оноос эхлэн гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд өөрийн мэргэжилтэйгээ хослуулан архитектурын гэрэл зургийн чиглэлээр дагнаж гэрэл зургийн хальсанд Улаанбаатар хотын өнгө төрхийг буулгадаг юм. Түүний “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн эмх цэгцгүй төлөвлөлтийг харуулахын зэрэгцээ түүхэн дурсгалт барилга байгууламжаа …

  • 2 November

    “Соёлын бүтээлч сар-2023” аян эхэллээ

    Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагддаг “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяныг “БҮТЭЭЛЧ ЗАЛУУС” уриан дор 3 дахь жилдээ уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн …

  • 1 November

    Монголын уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн наадмаас ГРАН-ПРИ шагналыг хүртлээ

    ОХУ-ын Саратов хотод 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд “Circus princess” эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль  9 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тус фестивальд Монгол, Франц, Герман, Перу, Хятад, Казахстан, Киргиз, Вьетнам, Мексик, ОХУ, Этиоп, Бразил, Беларусь зэрэг 13 орны 150 циркийн жүжигчид оролцож, 20 гаруй шилдэг үзүүлбэр шалгарснаас “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”-ны гишүүн байгууллага “Икс Роузис” ХХК-ны уран нугаралтын …