“Хувь заяа” кино нээлтээ хийлээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны кино  энэ сарын 23-ний өдөр  театруудад нээлтээ хийлээ.

Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тогложээ.

“Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ.

“Хувьсал” продакшны уран бүтээлчдийн хувьд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэгчдэдээ харуулж, өв соёлоо дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах хамгаалах сэтгэхүйг киногоороо дамжуулан үзүүлэхийг зорьдог юм. Тиймдээ ч энэ удаагийн “Хувь заяа” уран сайхны киногоо бүх насны үзэгчдэдээ зориулан бүтээсэн аж.

 

Санал болгох мэдээ

БНХАУ-ын сонгодог болон балетын шилдгүүд Монголд гала концертоо толилуулна

БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид Монгол Улсад анх удаа тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тус …