“Кино зохиолын улсын уралдаан – 2024” шилдэг бүтээлийн эзэд шагналаа гардан авлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл, СУИС-ийн Театрын урлагийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Кино зохиолын улсын уралдаан – 2024” шилдэг бүтээлүүд шалгарлаа.

Тус уралдаан нь Кино урлагийн салбарын залуу уран бүтээлчдийн кино зохиол туурвих идэвх санаачилгыг дэмжих, үндэсний кино зохиолын урын санг баяжуулах зорилготой бөгөөд 2 сарын хугацаанд бүтээл хүлээн авсан юм.

Энэхүү уралдаанд бүрэн хэмжээний кино зохиол төрөлд:

I байранд “МАРУТО” зохиолоор Дашзэвэг овогтой НИТИ

II байранд “DAUGHTER OF EAGLE” зохиолоор Батсайхан овогтой Төрмөнх

Богино хэмжээний кино зохиол төрөлд:

I байранд ”Сампин Зангилаа” зохиолоор Намхайнямба овогтой Уранжаргал

 II байранд “Хувирал” зохиолоор Түвшин овогтой Тэргэл нар шалгарчээ.

Тэргүүн байранд шалгарсан уран бүтээлчдэд 29 дэх удаагийн Бусаны Олон Улсын кино наадамд оролцох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал, дэд байранд шалгарсан уран бүтээлчдэд өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардуулав.

 Шагналыг Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг, Г.Энхбаяр, Шүүгч Н.Уранчимэг, Х.Наранжаргал нар хүлээлгэн өглөө.

 

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …