“Хувь заяа” уран сайхны кино энэ сарын 23-нд нээлтээ хийнэ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь шинэ уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны кино энэ сарын 23-нд нээлтээ хийх гэж байна.

Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тогложээ.

“Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ.

“Хувьсал” продакшны уран бүтээлчдийн хувьд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэгчдэдээ харуулж, өв соёлоо дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах хамгаалах сэтгэхүйг киногоороо дамжуулан үзүүлэхийг зорьдог юм. Тиймдээ ч энэ удаагийн “Хувь заяа” уран сайхны киногоо бүх насны үзэгчдэдээ зориулан бүтээсэн аж.

 

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …