“Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ.

Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм.

Тэрээр амьдралынхаа 60 гаруй жилийг дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулахын зэрэгцээ Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгосон. Түүнчлэн Монголын Урчуудын Эвлэлийг 30 гаруй жил удирдаж дүрслэх урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм.

Тусгай үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг Ардын зураач Н.Цүлтэмийн 30 гаруй бүтээлийг дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамт дэлгэлээ.

 

Санал болгох мэдээ

Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч …