Урлаг

April, 2024

  • 16 April

    Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг театрын урлагаар дамжуулан Монголын өв уламжлал, соёл, түүх, үнэт зүйлийг олон улсад таниулахад А.Баярцэцэгийг үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, Монгол Хаан жүжгийн гадаадын улс орнуудад толилуулах ажилд нь амжилт хүсэв. А.Баярцэцэг нь Холливудын кино найруулагчидтай хамтран ажиллаж, …

  • 16 April

    Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн билээ. Тэгвэл “Анна Каренина” жүжгийг Улсын драмын эрдмийн театр шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар тавдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Аннагийн дүрд театрын залуу уран бүтээлч О.Хонгорзул сонгогджээ. Тэрбээр өмнө нь “Анна Каренина” жүжгийн Кити Щербацкаягийн дублёрд тоглож байсан юм. …

  • 16 April

    “Шар гэгээ” кино Бээжингийн кино маркетын үзвэрээр сонгогдож, тус улсад гарахаар болжээ

    Оранж энтертайнмент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино БНХАУ-ын BeiJing International Film Festival/Бээжингийн Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Bei Jing Film Market”/Бээжингийн кино маркетын үзвэрээр албан ёсоор сонгогдож, энэ сарын 20-нд Бээжин хотноо “天道” нэрээр гарахаар болжээ. Тус кино маркет нь энэ жил анх удаагаа олон улсын кино маркет болж буй гэдгээрээ онцлог …

  • 12 April

    “Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

    “17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит тус киноны эхний бүлгийн 9 анги нь үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит киноны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Prime Cineplex” кино театрт зохион байгууллаа. Тусгай үзвэрээр киноны 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус …

  • 11 April

    “Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

    “17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Энгийнээс ээдрээ рүү “Орлон тоглогч” олон ангит киноны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан өөрөө бичсэн. Үзэгчдэд нэг анги үзээд л илүү шимтэн, дахин үзмээр санагдуулах, автуулах нь олон ангит киноны зорилго. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит кино эцсийн анги хүртэл …

  • 8 April

    “Монте Карло-46” циркийн наадамд амжилт үзүүлсэн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

    Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн циркчдийн олимп хэмээн нэрлэгддэг “Монте Карло-46” их наадамд Монгол Улсыг төлөөлөн “Трүүп Амараа” хамтлаг “Хүннү гүрэн” бүтээлээрээ оролцож “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон билээ. “Хүннү гүрэн” бүтээл нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт …

  • 3 April

    Дэлхийн циркчдийн наадмаас “Мөнгөн алиалагч” цом хүртсэн “Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөг олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд  амжилттай оролцож  “Мөнгөн алиалагч” цом хүртсэн “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид Монакогийн  Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд   “Хүннү …

  • 2 April

    “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэллээ

    Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт өчигдөр /2024.04.01/ албан ёсоор эхэллээ. Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын бодит амьдралыг харуулсан энэхүү киноны зохиолыг зохиолч С.Сумъяа, С.Баттулга нар хамтран бичиж, Цагдаагийн ерөнхий газар зөвлөх багаар ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн …

March, 2024

  • 31 March

    “Зүрхэн нутаг” тоглолт өнөөдөр болно

    Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл буюу “Сутайн хөгжил Олхонууд” ТББ, Сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Зүрхэн нутаг” хандивын тоглолт, урлагийн арга хэмжээ Улаанбаатар паласт 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 19:00 цагт ГАНЦХАН удаа болно. Тус тоглолтод сумын уугуул, суугуул уран бүтээлчид оролцохоос гадна Ховд аймгийн дуучид, …

  • 28 March

    “Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

    15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт  зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” нь  “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг …

  • 26 March

    Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комисс ажиллалаа. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулснаар монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг …

  • 26 March

    Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

    60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна. Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд уран барималч А.Очирболд бүтээлээрээ …

  • 15 March

    Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

    Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын их танхимд 19:00 цагаас болох гэж байна. МҮОНРТ-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр иржээ. Урлагийн салбарт 10 …

  • 13 March

    “1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

    Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг. Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Тэд өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн “ФАУСТ”, Оросын зохиолч Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ”, Америкийн зохиолч Жон Патрикийн “ОПАЛ”, …

  • 12 March

    Zura III “Цэвэрлэгээ” УСК кино театрын рекордыг тогтоолоо

    Фантастик продакшны дэлгэцийн 17 дахь бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 7-нд нээлтээ хийлээ. 2021 онд ZURA II “Цурам ажиллагаа” УСК нь нээлтээ хийж тухайн үед кино театрын хамгийн өндөр үзэлттэй киногоор тодорч байсан юм. Тэгвэл  Zura III гарах болсонтой холбоотойгоор үзэгчдийн дунд хүлээлт их үүсээд байсныг баталж Zura III “Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт 66,939 хүн үзэж, кино …