“Мазаалай-2025” Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Мазаалай-2025”  олон улсын мөсөн сийлбэрийн хоёр дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний шагналт байрын эздээр

1 дүгээр байранд Малайз Монголын хамтарсан уран бүтээл Young Chong Ming, Октябрын Батхүү

2 дугаар байранд Польш, Монголын хамтарсан уран бүтээл Mishel Piotr Mizula, Дамдингийн Эрдэнэбат

3 дугаар байранд  Монголын улсын хамтарсан уран бүтээл Чүлтэм-Очирын Оргилболд, Эрдэнэбилэгийн Энхбат

Тусгай байранд ОХУ-ын Алексей Тугарин, Иван Гирпонав нарын хамтарсан уран бүтээлүүд тус тус шалгарсан байна.

Тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут улсуудаас уран бүтээлч оролцож, дотоодын 4, гадаадын 10 багийн нийт 28 уран бүтээлчид сийлбэрээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.

Мөсийг гайхалтай бүтээл болгон хувиргаж, өөрсдийн авьяас чадвар, бүтээлч байдал, багаар ажиллах чадварыг харуулсан нийт уран бүтээлчдээ баяр хүргэе.

 

 

 

Санал болгох мэдээ

“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно

Зөвхөн олон сар жилээр тусгай бэлтгэгдсэн авьяастнууд л балетын дүрд тоглох боломжтой гэсэн ойлголтыг “Цөмөөч …