А.Түвшинбаяр “Osaka Asian film festival 2025” наадмаас “Шилдэг жүжигчин” шагнал хүртлээ

Японы Осака хотноо жил бүр зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival 2025” наадам 3 дугаар сарын 14-23-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, Олон Улсын 50 гаруй кино уран бүтээлийг үзэгчдэд толилуулаа.
20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус кино наадамд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино “Азийн шилдэг жүжигчин” номинацид нэр дэвшиж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр уг шагналыг хүртлээ.

Дашрамд дурдахад “Чимээгүй хотын жолооч” кино нь Бүгд найрамдах Эстон улсын Таллин хотноо 2024 оны 11 дүгээр сарын 8-24-ний өдрүүдэд зохиогдсон 28 дахь удаагийн “Таллины хар шөнө” Олон Улсын кино наадмын ГРАНПРИ шагнал болон “Шилдэг зураач”шагналыг тус тус хүртсэн билээ.

“Чимээгүй хотын жолооч” киноны ассент найруулагчаар Т.Номуунзул, продюсероор Н.Ганбаатар ажилласан бол дууны найруулга болон өнгө шүүлтийн ажлыг Франц улсад хийж гүйцэтгэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Соёлын биет бус өвийг өвлүүлэх “Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо

“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард …