Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын 2024 оны шилдгүүд шагналаа гардан авлаа.
Дэлхийн яруу найргийн өдөр зохион байгуулагдсан, “Алтан өд-2024” ёслолыг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэллээ.
“Алтан өд-2024” наадмын
–“Утга зохиолын судлал, шүүмж” төрөлд Хэл бичгийн ухааны доктор, профессор, аман зохиол, утга зохиол судлаач Р.Чүлтэмсүрэнгийн Монгол Улсын Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн намтар, уран бүтээлийг товчоолсон “ӨӨРИЙГӨӨ БИЛҮҮДЭХИЙН УЧИР” ном
–“Жүжиг киноны зохиол” төрөлд МЗЭ-ийн гишүүн, залуу зохиолч Н.УРАНЗАЯА “АРВАН НАЙМ ДАХЬ ХАВРЫН ХАЙР” жүжгийн зохиол
–Хүүхдийн зохиол төрөлд залуу зохиолч А.Даваасүрэнгийн “МИНИЙ ЧИНИЙ БИДНИЙ ГЭР” зурагт ном
– Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл төрөлд СГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч, зураач Т.Мандирын “Хярснууд” тууж
– Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч С.БАТТУЛГЫН “ТЭНГЭРТ НУУСАН УУЛС” роман
– Шилдэг баримтат уран зохиолын бүтээл төрөлд Монголын зохиолчдоос анх удаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон зохиолч Г.Баатарнумын “Сонины хуудасны содон түүхээс” бүтээл
– Уран зохиолын орчуулгын төрөлд МЗЭ-ийн УЗ-ийн гишүүн, МУ-ын Гавьяат барилгачин, зохиолч, орчуулагч А.Мягмаржав Оросын сонгодог яруу найрагч Анна Ахматовагийн шүлгүүдийн орчуулга
–Яруу найраг төрөлд Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.ГАЛСАНСҮХ “БИТНИК ШҮЛГҮҮД” ном“Алтан өд-2024” наадмын шагнал хүртлээ.
Мөн Монголын уран зохиолын хөгжилд онцгой гавьяа байгуулж, зохиолч яруу найрагч, уран бүтээлийн үнэ цэнийг өргөхөд бодитой алхам хийсэн “Ярууслын чуулган” яруу найргийн наадмыг ивээн тэтгэгч “Мандар групп” компанийн захирал Б. Батмагнайд “Утга зохиолын төлөө” шагнал,
-Яруу найрагч С.Бэрцэцэгт Сэр-Одын шагнал,
-96 жилийн түүхтэй МЗЭ-ийн шинэ гишүүдэд үнэмлэх, тэмдэг гардууллаа.