Олон улсын музейн зөвлөл (ICOM) нь 1977 оны тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр албан ёсоор баталсан.
Үүгээр дэлхийн улс орнуудын музейн үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдээх, олон нийтэд таниулах ач холбогдлыг сурталчлах зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр юм.
Энэ өдөр нь музейн нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих, музейн хүртээмжийг нэмэгдүүлэх мөн боловсрол, соёлын үнэ цэнийг сурталчлан түгээхэд оршдог.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл