Нийгэм

October, 2026

  • 28 October

    Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болжээ

    Өнөөдөр /2026.10.28/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг …

  • 28 October

    Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

    ​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалтад үг хэллээ. ​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1991 онд эхлэлээ тавьсан манай хоёр хотын ах дүүгийн найрсаг харилцаа өнөөдөр 35 жилийн түүхэн замналыг туулжээ. Энэ хугацаанд …

  • 27 October

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ

    ​Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлын өнөөгийн төлөв байдал болон нөөцийг хамгаалах, зохистой ашиглах талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр /2026.10.26/ боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж …

  • 27 October

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАВ

    Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас  Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус …

  • 27 October

    Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.27/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн …

  • 27 October

    Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.27/ 10 цаг 42 минутад 60.7 хувийн ирцтэй эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. …

  • 27 October

    ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  /2026.10.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15:22 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Д.Батлут, Б.Тулга, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Э.Батшугар, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар оролцов. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр …

  • 27 October

    УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал  (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээл, санал хүсэлтээ уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв. “Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж …

  • 27 October

    Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Туркийн Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Каянакын урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийлээ. Тус айлчлалаар Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй …

  • 26 October

    Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

    “Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ. Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн …

  • 26 October

    Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.26/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нараас Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тодотгоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, …

  • 26 October

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМЖИЖ БАЙНА

    “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.10.24/ Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж, Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого, шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулав. Ирэх онд Сүхбаатар дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 960 хүүхдийн сургууль болон бага сургуулийн өргөтгөлийн барилга, “Өргөө” амаржих газрын их засвар, усан бассейн бүхий …

  • 26 October

    УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо

    Улсын Их Хурлын Тамгын газрын спортын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн (2026.10.23-25) зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулав. Уламжлалт энэхүү спортын тэмцээнд Улсын Их Хурлын гишүүд баг бүрдүүлэн оролцсоноороо онцлогтой байсан юм. Тамгын газрын 19 нэгж, бүтцийн 10 багийн 500 орчим тамирчид шатар, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын таван төрөлд 144 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин …

  • 23 October

    Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал сургууль, цэцэрлэгт суурилсан  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн явцтай танилцаж, үр дүнг хэлэлцлээ. Хүүхдийн эрүүл мэнд бол нэг салбарын асуудал биш, Засгийн газар, эрүүл мэнд болон боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын хариуцлага гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Эрт илрүүлгийг хамрагдалтын тоо хэмжээгээр биш эрсдэлийг арилгаж, бодит үр дүнд хүргэхэд анхаарах …

  • 23 October

    Хууль зүйн байнгын хорооны дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ

    Улсын Их Хурлын өнөөдрийн /2026.10.23/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” тогтоолыг баталж, Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг тус зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо. Үүнтэй холбогдуулан шинээр томилогдсон гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд танилцуулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, тэдэнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэв. Тэрбээр, шүүх …