Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын нөөцийн удирдлага эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, гамшгийн үеийн бэлэн байдал шуурхай ажиллах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Шадар сайд энэ үеэр тодотголоо. Мөн энэ хүрээнд орон нутгийн нөөцийн удирдлага, хяналтын тогтолцоог …
Нийгэм
October, 2026
-
23 October
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нараас Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд бусад хууль тогтоомжийг дагалдуулан нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар үзэл баримтлал алдагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан энэ …
-
23 October
Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүний 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүний төрөл, нэр томьёоны тодорхойлолтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины …
-
23 October
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлд хот тохижилтын 48 байгууллагын 3200 гаруй зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, инженер техникийн ажилтнууд 647 тусгай зориулалтын машин, механизм, 732 бичил төхөөрөмжтэйгээр зам талбайн цасыг цэвэрлэж, бэлэн байдалд ажиллаж байна. Энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сарын 23-ны 07:00 цагийн байдлаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 855,5 …
-
23 October
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Монгол Улсын 2027 оны төсвийн …
-
23 October
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гарагт /2026.10.22/ нийт гишүүдээс 83 нь хүрэлцэн ирж, 74.6 хувийн ирц бүрдсэнээр 14:00 цагт эхлэв. Энэ өдрийн “эртэч” гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Б.Энхбаяр, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, С.Эрдэнэболд нар тодорсныг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр товложээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцлаа. …
-
23 October
БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.10.22/ 10 цаг 41 минутад 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, таван хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх …
-
22 October
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.22) хуралдаан 11.36 цагт Улсын Их Хурлын 16 гишүүн хүрэлцэн ирснээр 55.2 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав. Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ …
-
22 October
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац, судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа төрийн айлчлалын хүрээнд шинжлэх ухааны …
-
21 October
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Мү Гил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг онцоллоо. Тэрбээр хоёр улсын харилцааг …
-
21 October
Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгууллаа
Нийслэлийн ИТХ -ын дэргэдэх Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгууллаа. Энэ хүрээнд нийт 10 иргэн сул орон тоонд нэр дэвших хүсэлт холбогдох материалын хамт ирүүлж, хуулийн дагуу олон нийтийн санал авах ажиллагааг НИТХ-ын цахим хуудсаар 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 …
-
21 October
ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.21/ хуралдаан 13.10 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан …
-
21 October
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд өнөөдөр /2026.10.21/ Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захирал Эленита В.Сан Рокег хүлээн авч, уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд уулзалтын эхэнд, хатагтай Эленита В.Сан Рокетой уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаараа …
-
21 October
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.10.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. “Нээлттэй парламент”-ийг зорьж ирсэн иргэдийн төлөөлөл өөрийн тулгамдсан асуудлыг ярьж, хууль эрх зүйн туслалцаа хүсэхийн зэрэгцээ нийгэмд шударга ёсны хүсэмжлэл ус, агаар мэт хэрэгтэй байгаа талаар жишээ дурдан ярилаа. Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ …
-
21 October
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2026.10.21/ хуралдаан 12 цаг 54 минутад 10 гишүүний 6 нь буюу ирц 60 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Гишүүдийн ирцийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл