Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, -Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, …
Нийгэм
August, 2026
-
12 August
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо. 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана. Энэхүү төмөр зам …
-
12 August
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо. 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, …
-
12 August
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав. Улмаар, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллалаа. Энэ …
-
12 August
Залилагчдын арга улам бүр нарийссаар байна
Цахим орчинд иргэдийг хуурч, мөнгө болон хувийн мэдээллийг нь авах зорилготой залилангийн арга улам бүр төрөлжиж байна. Залилагчид зөвхөн хуурамч зар, дуудлага ашиглахаас гадна хүний итгэлийг ашиглан найз нөхөд, банкны ажилтан, ажил олгогчийн дүрээр хүртэл харилцаж байна. Тухайлбал, иргэний Facebook хаягийг булаасан залилагч тухайн хүний найзын жагсаалтад байгаа хүмүүст “Яаралтай мөнгө хэрэг болчихлоо. Энэ данс руу шилжүүлээд өгөөч” гэх мэтээр …
-
11 August
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо
“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил …
-
11 August
Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа
Монгол Улсын Их Хурал 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал юм. Энэхүү хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлсэн. Тухайлбал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, хүүхэдтэй холбоотой аливаа …
-
11 August
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо дангаараа 16, хамтран 5, нийт 21 удаа хуралдлаа. Тус байнгын хорооноос 74 асуудлын хүрээнд 5 хууль, хамт өргөн мэдүүлсэн 116 хууль, УИХ-ын 12 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган, батлуулаад байна. Эрхлэх асуудлын хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; БНМАУ-ын Засгийн …
-
11 August
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид “БЭТ” …
-
11 August
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас “Чөлөөлье” бодлогыг дэвшүүлж, төрийн оролцоог хумиж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчим баримталж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан, хувийн хэвшлийн …
-
11 August
ЗАСГИЙН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖСЭНИЙ ҮР ДҮНД ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖСЭНИЙ ҮР ДҮНД ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. Зарим агуулах эхнээсээ ашиглалтад орж байна. Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.08/ “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын талбайд ажиллаж, ажлыг саадгүй түргэн шуурхай үргэлжлүүлж, …
-
11 August
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа. Түүнчлэн энэ сард …
-
11 August
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана
Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр (2026.08.07) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 22 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны талаар иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг сонсов. Өнөөдрийн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь ахмад настан байсан бөгөөд тэдэнд …
-
10 August
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн …
-
7 August
Нэг лайкны үнэ цэнэ хүний үнэлэмжээс давах болсон уу?
Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Гэвч энэ орчинд хүмүүсийн үнэлэмж, амжилт, тэр ч байтугай хүний үнэ цэнийг хүртэл лайк, шэйр, дагагчийн тоогоор хэмжих хандлага газар авч байна. Өнөөдөр олон нийтийн анхаарлыг татахын тулд зарим хүн эрсдэлтэй үйлдэл хийх, бусдын хувийн амьдралыг дэлгэх, осол аваар, эмгэнэлт явдлыг хүртэл контент болгон ашиглах нь цөөнгүй. Хэдхэн мянган лайк авахын төлөө хүний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл