Нийгэм

June, 2026

  • 24 June

    Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

    -БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давос чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзав. Ерөнхий сайд нар Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын …

  • 24 June

    УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав

    ​Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.24/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт,  уулзалтын эхэнд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд …

  • 24 June

    БОХХААБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    ​  Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.06.24) хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн …

  • 24 June

    МУБИС-ИЙН БАГШИЙН НЭМЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

    Ерөнхий шаардлага: Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль төгссөн. Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Их сургуульд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Судалгааны арга зүй эзэмшсэн. Гадаад хэл (англи болон бусад) болон боловсрол судлалын мэдлэгтэй. Мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвартай. Багаар ажиллах чадвартай. Суралцагчтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй. Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багш мэргэжлийн болон харилцааны ёс зүйг баримталдаг, …

  • 24 June

    Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Э.Пүрэв-Эрдэнэ нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үр дүнг нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргалтыг …

  • 24 June

    ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаан 11.10 цагт УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр, Д.Энхтуяа нар ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Н.Мягмар, Ц.Уртнасан нарын нэр дэвшигчийн сонсголыг хийх гэж байгааг сонсгол даргалагч танилцуулаад, сонсголын …

  • 24 June

    2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт …

  • 24 June

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

    -“Зуны Давос”  Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов. Хуралдаанаар дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, …

  • 24 June

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. …

  • 24 June

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зургаадугаар сарын 28-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тоглолт 20:00-00:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе …

  • 24 June

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Гачууртын Монгол шилтгээнд болно. 10 жилийн ойгоо угтан хоёр өдрийн бүрэн хэмжээний фестивалийн форматад шилжсэн Хуур хөгжмийн наадамд нийт 114 хамтлаг, уран бүтээлч оролцож, 5 тайзнаа тасралтгүй уран бүтээлээ толилуулна. Тодруулбал, дэлхийн томоохон хотуудад олон улсын хөгжмийн фестивалиас л хардаг байсан домог хамтлаг, уран бүтээлчид зөвхөн Хуур хөгжмийн наадмын тайзнаа нэгдэнэ. Рок хөгжим …

  • 24 June

    МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

    Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэртэй албан ёсны уулзалт хийлээ. Сайд нар эхлээд ганцаарчилсан уулзалт хийж, хагас зуу гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын стратегийн чиг хандлагын талаар санал солилцов. Дараа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын …

  • 24 June

    ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр (2026.06.23) Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Энэтхэг, Монгол хоёр Улс өнө эртний түүхэн уламжлалт, найрсаг харилцаатайг дурдаад, ноён Др.Субраманьяам Жайшанкарын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад нэн чухал ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр онцоллоо. …

  • 24 June

    ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо

    ​Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.23)-ийн хуралдаан 14.33 цагт 53.3 хувийн ирцтэй эхэлж, нийт таван асуудал хэлэлцэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Алтаншагай А.Ариунзаяа, Б.Бейсен, Х.Болормаа, П.Ганзориг, С.Зулпхар, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Ж.Чинбүрэн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар оролцлоо. ​ Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын …

  • 24 June

    УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа

    ​Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.23/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын хөгжил дэвшил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, идэвх санаачилгад нь талархал илэрхийллээ. Мөн энэ онд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын …