Нийгэм

July, 2025

  • 1 July

    ОБЕГ:Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна

    Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн 21 нь Сэлэнгэ аймагт гарсан бөгөөд тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ …

June, 2025

  • 30 June

    Ази, номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

    Улаанбаатар хотод Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал албан ёсоор эхэллээ. 7-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх тус хурлаар APPU-ийн 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлага, бодлого тодорхойлогч, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож бүс нутгийн шуудан холбооны салбарын хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм. Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах …

  • 30 June

    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормааг томиллоо

    УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн. Иймд бүлгийн удирдлага УИХ гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Э.Болормааг дэд даргаар томиллоо. Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур …

  • 30 June

    Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж …

  • 27 June

    Жолооч та автомашины агааржуулалтын хоолой, самбарт наалдсан нарийн тоос, нян бактерийг “88” авто машины угаалгын газарт ирж арилгуулаарай

    Манай улсын нийслэл Улаанбаатар хот нь Азийн эх газрын цээжинд, хуурай сэрүүн цаг бүсэд байдгийн хувьд хуурайшилт тоосжилт ихтэй хотуудын нэг. Тоосжилт ихтэй байдагтай холбоотойгоор таны автомашины гадна болон дотор бохирдолт жил ирэх тутам нэмэгдэж, энэ нь эргээд жолоочийн болон автомашинд зорчиж яваа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иргэд та бид автомашинаа зориулалтын угаалгын газраар угаалгадаг ч автомашины …

  • 26 June

    Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цусны Эмгэг судлал Чөмөг шилжүүлэн суулгах төв, Эрүүл Мэндийн Яам, Монголын цусны өвчин судлалын нийгэмлэг, Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Ази Номхон Далайн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоотой  хамтран Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлыг Монгол улсад анх удаа зургаадугаар сарын 26-28-ний өдрүүдэд зохион …

  • 25 June

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын …

  • 25 June

    “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна. Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн …

  • 25 June

    Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана

    Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ хотын төсөл, холбогдох ажлуудын талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл өглөө. Т.Даваадалай: Сэлбэ хот төсөл ач холбогдлын хувьд нийслэлийн 24 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ  Мэдээлэл өгөх үеэр нийслэлийн Засаг даргын …

  • 23 June

    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж …

  • 23 June

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  Бямба гаригт  ХӨСҮТ-д ажиллалаа. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол  бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ. Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна гэдгийг  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас Ерөнхий сайд баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх …

  • 23 June

    Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын зургаадугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц боловч …

  • 23 June

    Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь …

  • 23 June

    Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа. Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, …

  • 20 June

    Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ

    Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнууллаа. Шагналыг Онцгой байдлын албаны анхны сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх гардууллаа. Д.Ганзориг нь 2004-2018 онд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн …