МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс: Онцлох 20 мөрийн хөтөлбөрийн биелэлт

МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд яг хоёр жил боллоо.

2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дэвшүүлсэн 772 заалт бүхий мөрийн хөтөлбөрөөс ОНЦЛОХ 20 мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хамтдаа дүгнэцгээе.

Амлалт Хэрэгжилт
Метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ ТЭЗҮ эхлэсэн
Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ Эхлээгүй
Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно. Судлаж байгаа
Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг зааглаж, хотын даргыг иргэд шууд сонгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ Бүрдээгүй
Улаанбаатар хотыг тойрсон 144.9 км Богдхан төмөр замыг барина. Эхлээгүй
Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний гурван жилд 3 хувийн зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Судалж байгаа
Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгана. Хэрэгжээгүй
Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. Хэрэгжээгүй
Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ. Эхлээгүй
Бүх сумдын эмнэлгийг туулах чадвар сайтай орчин үеийн тээврийн хэрэгслээр ханган, Старлинкийн интернетэд холбон малчид, хөдөө орон нутгийн иргэдэд алсын зайн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлнэ. Хэрэгжээгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагуудад 100 хувь мөрдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана. Хэрэгжээгүй
Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Баригдаж байгаа
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шалгарсан арга аргачлалыг сурталчилж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд дутагдалтай малын эмч, мал зүйч, зоотехникч мэргэжилтэн бэлтгэх бодлого баримтална. Хэрэгжээгүй
Ажлын байрыг шинээр бий болгосон бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжинэ Хэрэгжээгүй
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төслийн хэмжээнд явж байгаа
Төрийн хулгайтай холбогдсон улстөрчид, албан тушаалтанд хариуцлага тооцно. Хэрэгжээгүй
Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ. Судалж байгаа
Алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг ханган хотын хөдөлгөөн хязгаарлаж буй хашаа, хаалтуудыг үргэлжлүүлэн буулгана. Хэрэгжиж байгаа
Ховд-Улаангом чиглэлийн 163 км автозамыг барина. Эхлүүлсэн
Эрдэс-түүхий эдийн нөөцөд тулгуурлан Говь-Алтай аймагт дэвшилтэт технологийн шохойн үйлдвэрийг барина. Судалж байгаа

Санал болгох мэдээ

Дэлхий эрүү шүүлттэй тэмуэгчдийг хамгаалж байна, харин манайд…

“Хэрэг хүлээлгэх нэрээр хүнийг адгууснаас дор хувь заяанд унагах нь шударга ёсыг тогтоож буй хэрэг …