Нийгэм

February, 2024

  • 2 February

    Г.Гүндалай: “Түмэн тэмээний баяр ”-т хоёр дахь жилдээ оролцож байна

    Өмнөговь аймаг “Түмэн тэмээний баяр”-аа энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ. 2016 онд тус аймаг мянган тэмээ бүртгүүлж дэлхийн Гиннесийн амжилтыг тогтоож байсан бол өнөөдөр 160000 шахам толгой  тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    2024 оны 02-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, …

  • 1 February

    Х.Алтай: Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн бол Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон ажлын эхлэл

    Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр  /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ. Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийг танилцуулж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм.   Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах …

  • 1 February

    “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” аянд нэгдлээ

    Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үндэсний бөхийн дэвжээдийн дунд зарласан “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” уриатай аянд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн”дэвжээний бөхчүүд нэгдэж, Хан-уул дүүргийн 120-ын автобусны буудлын арын замыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа. Тус аянд нэгдсэн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олонд …

  • 1 February

    “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдааныг хойшлуулах мэдэгдлийг өгчээ

    Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Чинбат “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдаан зохион байгуулагдах талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан асуудлаар тус уралдааныг зохион байгуулахаар ажиллаж буй иргэн Н.Дэлгэрсайхантай уулзлаа. Уулзалтын хүрээнд өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэр, Олон Улсын гэрээ, конвенц болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын талаар …

January, 2024

  • 31 January

    ХЭҮК:Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын сургууль бүх ангиа гал түлж халааж байна

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. Цагааннуур сум нь 2024 хүн амтай. Газар нутгийн 96 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосноос үүдэн нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгардаг, ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын …

  • 31 January

    “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагаа болно

    “MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой. Хоёр дахь жилдээ болох гэж буй “MEF | Youth Perspective” арга хэмжээний хүрээнд залуус нийгэм, эдийн …

  • 31 January

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 30 January

    Хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 19 иргэний жолоодох эрхийг 3 сараар хасжээ

    Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан. …

  • 30 January

    Дархан хотын иргэд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шинэ автобусаар зорчино

    Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учраас өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн бүрэн зогссон. Харин есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч, нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл БНХАУ-д үйлдвэрлэсэн “Skywell” үйлдвэрийн 100 хувь цахилгаан 20 ширхэг …

  • 30 January

    Төрийн үйлчилгээг төвөггүй хүргэх 24/7 цахим төвтэй боллоо

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэтчилэн  …

  • 30 January

    Замын хөдөлгөөнд саад учруулсан Shaanxi-x3000 загварын ачааны машины жолоочийг 160,000-аар торгожээ

    Олон нийтийн цахим орчинд 2024 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч зөрчил гаргасан болохыг тогтоожээ. Тодруулбал нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй, бусдын хөдөлгөөнийг саатуулсан, ачааны автомашин, автобусны ар талд …

  • 30 January

    Өмнөговь аймгаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс олборлосон этгээдийг баривчилжээ

    Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ. Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон …

  • 29 January

    Дүнжингарав худалдааны төвийн замд болсон галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа

    Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.