Нийгэм

October, 2023

  • 31 October

    Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцав

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд 10 сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байр болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах …

  • 31 October

    Улаанбаатарт өдөртөө 5- 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын …

  • 30 October

    Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

    Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2  …

  • 30 October

    Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн БҮЛЭГЛЭЛ байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явсан эсэхийг шалгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж, архивын баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж, баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдлээ. …

  • 30 October

    Машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриаллаа

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Зөвлөгөөнд нийслэлийн дүүргийн удирдлагууд болон Хот тохижилтын газрын дарга зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар мэдээлэл өглөө. Сонгинохайрхан дүүргийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Цас орж эхэлснээс хойш давс, бодис цацагч зургаан техник хэрэгсэлтэй зам дээр ажиллаж байна гэсэн бол Баянзүрх дүүрэг техник …

  • 30 October

    Х.Нямбаатар: Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудал болох: Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах Агаарын бохирдлыг бууруулах Гэр хорооллыг орон сууцжуулах Хот төлөвлөлтийн алдааг засах Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр танилцууллаа. Тэрбээр”Дэлхийн олон хотууд авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухай …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд …

  • 29 October

    Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

    Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ. Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн …

  • 27 October

    “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газрыг чөлөөлж эхэллээ

    Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж байна. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж …

  • 27 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан. Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын …

  • 27 October

    “УБТЗ” ХНН: Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр БНХАУ, ОХУ-ын талтай тохиролцлоо

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв …

  • 27 October

    “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ

    Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй …

  • 27 October

    Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна

    Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө  батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй. Томуугийн вакцин нь …

  • 27 October

    Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах команд штабын  сургуулийн хүрээнд өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр,  аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн  Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нарын …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр …