Нийгэм

August, 2024

  • 6 August

    Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна

    Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм. Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн …

  • 6 August

    Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

    Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна. Одоогоор барилга угсралтын ажлын явц 85 …

  • 6 August

    ИТХ-ын сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж …

  • 6 August

    Х.Оюунцэцэг: Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг

    Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус аймгийн  прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Х.Оюунцэцэгтэй ярилцлаа. Төв аймгийн хэмжээнд байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмыг зөрчих зөрчил хэр их гарч байна, энэ төрлийн зөрчил гарахад …

  • 6 August

    Хууль бусаар ашигт малтмал хайж, газрын хэвлийд халдсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38.501, мөрдөн байцаалтын 2469 хэрэгт хяналт тавьж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 397 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 177 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, …

  • 6 August

    1989 онд Хөвсгөл нуурт живсэн ЗИЛ-130 загварын ачааны автомашиныг татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын …

  • 5 August

    Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулна

    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эхний ээлжийн үндэсний 4 багтай уулзаж, манай улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй танилцаж, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх тодорхой …

  • 5 August

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 927 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 943 …

  • 5 August

    Б.Амартүвшин:Энэ хичээлийн жилд 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 7 цэцэрлэг, …

  • 5 August

    Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

    Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр:Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх Централ тауэр барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим …

  • 5 August

    Улаанбурхан өвчнөөс сэргийлж олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөж байна

    Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Улаанбурхан өвчний эхний тохиолдол 7–р сарын 31-ний өдөр батлагдаж, өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2 тохиолдол батлагдаж, дотоодын 1 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдээд байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улаанбурхан өвчний нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон цаашид хилийн нэвтрэх цэгт …

  • 5 August

    Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг “ХУРДАН” цэг болон E-MONGOLIA системээр хүлээн авч байна

    Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан /2024.08.01/ өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68929 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 5 настай хүүхэд 19056, 4 настай хүүхэд 18355, 3 настай хүүхэд 17014, 2 настай хүүхэд 14500 хүүхэд бүртгүүлсэн байна.   Цэцэрлэгт 2019 …

  • 5 August

    “Парис-2024” Олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Баасанхүү эх орондоо ирлээ

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүү, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, дэслэгч Л.Энхрийлэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэд …

  • 5 August

    Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар  Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн  ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг …

  • 2 August

    Ж.Батбаясгалан: Бид хотуудтай шинэ түвшинд, илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорьсоор байх болно

    Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотод боллоо. Чуулга уулзалтад 5 улсын 10 хотын олон улс дотоодын байгууллагуудын 230 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Чуулга уулзалт хоёр үндсэн хуралдаанаар үргэлжиллээ. Тогтвортой дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх …