НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардуулав.

Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсрол зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болон Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг буруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг “Найрамдал” медалиар шагналаа.

Эваристе Коуасси-Комлан нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2021 оны арванхоёрдугаар сарын 9-нд томилогдсон гэж ЕТГ-аас мэдээллээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …