Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл хуралдлаа

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл 2026 оны анхны хуралдаанаа хийлээ.

Хурлаар  салбар зөвлөлийн шинэчлэгдэн батлагдсан ажиллах журмыг танилцуулан, 2026 оны төлөвлөгөө болон энэ жил манай улсад зохион байгуулах эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурлын талаар ярилцлаа.

Тус салбар зөвлөл энэ оны хувьд манай улсад шинээр нэвтрүүлэх эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар тухайлбал шилжүүлэн суулгах баг, хүний нөөцийг сургах, бэлтгэх чиглэлээр баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …