Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байдаг.

Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг үе шаттай нэмэгдүүлж, 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам шинээр барьж, 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэхээр зорьж байна. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлаж, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан дугуйн замыг барих юм.

 

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …