“Сүүн дархлаа” хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ.

Энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 8.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлаад байгаа аж. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан цахим сургалт, захиалга хяналтын системийг нэвтрүүлэх зорилгоор LMS систем хөгжүүлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

“Сүү” хөтөлбөрт 15 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 139 сургуулийн 1-12 дугаар ангийн 70.109 суралцагч, 121 цэцэрлэгийн 19.914 хүүхэд хамрагджээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн …