Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр “Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна. Манай “We go smart cities champions” нь Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага бөгөөд хүн төвтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх төслийг санаачилсан. Аж …
Нийгэм
August, 2024
-
2 August
Д.Амарбаясгалан: Улаанбаатар хотыг хүнд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой
Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр “Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлт идэвхэжсэн үед хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, орчин үеийн хөгжлийн …
-
2 August
Х.Нямбаатар: Ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно
Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зүүн Хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой …
-
1 August
ЕБС-ийн 6 настай хүүхдүүдэд нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг орон даяар үе шаттайгаар зохион байгуулна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурийн төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашид эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцож, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. …
-
1 August
Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг 8 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
1 August
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар далангийн хэв гаргах, бусад бэлдцүүд хийх ажлууд бүрэн дууссан. Мөн далангийн баруун талын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ шилжүүлэх ажил 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд цутгалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн далангийн зүүн талын хөрсний ус зайлуулах болон шугам сүлжээ чөлөөлөх …
-
1 August
Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Г.Дашнямыг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо. Ганзоригийн Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2023 онд “JET …
-
1 August
Төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөлт ихэссэн бөгөөд диализын аппараттай болсноор иргэд бусад эмнэлгийг зорьж, ачаалал үүсгэхгүйгээр харьяаллынхаа …
-
1 August
С.Батбаяр: Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяр, НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Хадбаатар нараас тодрууллаа. ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяр:Өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар …
-
1 August
ЦЕГ: Гадаадын иргэдийг дээрэмдсэн хэргийг шалгаж байна
Монгол Улсад зорчиж байгаа гадаад улсын иргэд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж буй тухай мэдээллээ бусдад дамжуулсны улмаас дээрмийн гэмт хэргийн хохирогч болж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг “Кинг тауэр” хотхонд оршин суух БНХАУ-ын иргэн “Ж”, эхнэр “Л” нарыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед гэрт нь баг өмссөн үл таних 2 эрэгтэй хүн орж, гар буу …
-
1 August
Жимс түүж яваад сураггүй алга болсон 5 иргэнийг эсэн мэнд оллоо
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 40 минутад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга боллоо” гэх дуудлага ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6, Онгой байдлын газрын 10 алба хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх …
-
1 August
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан өнөөдрөөс эхлэн /2024.08.01/ хүлээн авч эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд хүлээн авах …
-
1 August
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд жимс түүж яваад сураггүй алга болсон 4 хүүхэд, 1 том хүнийг эрэн хайж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивтэртийн доод хашаа” гэдэг газар жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба долоодугаар сарын 31-ний 21:48 цагт хүлээн авсан байна. Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхдүүд байгаа юм. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр …
July, 2024
-
31 July
Х.Нямбаатар:12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендерийг наймдугаар сард зарлана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепц болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ …
-
31 July
Туулын хурдны зам, Шинэ тойрог замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төсвийн тодотголд тусган ажиллахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд: 1. Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл