Нийгэм

July, 2024

  • 25 July

    Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна

    УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцлоо. Тэрбээр нийгмийн …

  • 25 July

    Монгол дахь Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-нд газрыг нь 80 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд одоогийн тус элчин сайдын яамны байр байрлах газрын 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулсан юм. Уулзалтын эхэнд хотын дарга …

  • 25 July

    П.Наранбаяр: Олон улсын олимпиадад оролцогчдыг бодлогоор дэмжинэ

    Боловсролын сайд П.Наранбаяр математик, биологийн олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзлаа. Математикийн олимпиадад дэлхийн 108 улсын 600 гаруй сурагчид өрсөлдөж Монгол Улсын багийн 6 сурагч өрсөлдөж бүгд медаль хүртэж, багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан. Биологийн олимпиадад дэлхийн 80 улсаас 300 гаруй сурагчид өрсөлдөж Монгол Улсын багийн 4 сурагч өрсөлдөж 2 хүрэл медаль хүртсэн. Олимпиадын даалгавар онолын …

  • 25 July

    Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна

    Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 1089, аврах ажиллагааны 346 нийт 1435 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй 45 байршилд дайрга, шуудайтай элс бэлтгэж бэлэн байдлыг хангах ажиллаж байна. Мөн алба хаагчид хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу амарч зугаалж байгаа иргэдэд …

  • 25 July

    Гурван бөхөөс допинг илэрч, нэг бөхийн шинжилгээнээс хэвийн бус илэрц тогтоогдсон

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар албан ёсны мэдээлэл гаргалаа. Уг мэдээлэлд, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч 13-ны өдөр ХБНГУ-ын Дэлхийн допингийн …

  • 25 July

    О.Алтангэрэл: Хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэнэ

    461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн энэ сарын 22-нд  эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэрэг гарсан. Эл хэргийн талаар өчигдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль хүчний байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан цагдан хоригдож байхдаа нас барсан иргэний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлжээ. Хууль зүй, …

  • 25 July

    О.Оюунчимэг: Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар бороо үргэлжилж орно

    Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар бороо орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орно. Маргааш долоодугаар сарын 26-ний үдээс хойш зогсох төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 27-оос агаарын хэм дулаарч …

  • 24 July

    ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа. Тодруулбал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн …

  • 24 July

    Жон Сэ Жин: Сэлбэ, Дунд гол доторх бутыг авахаас өөр аргагүй байна

    Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нийтдээ 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэхээс ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна. Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд тохижилт хийхээр …

  • 24 July

    Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна

    Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа. Тус хогийн цэгийг 2009 онд байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфилийн талбайг …

  • 24 July

    “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй. Уг тусгай арга хэмжээний хүрээнд дараах зорилгыг дэвшүүлж ажилласан байна. Тодруулбал, Гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн хур хог, ахуйн …

  • 24 July

    Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэх хандлагатай байна

    7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Онон, Хэрлэн, Хангай нурууны арын Орхон гол Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-85 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Улаанбаатар-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-40 см давсан байдалтай байгаа бол Үүр голын усны түвшин аюул …

  • 24 July

    Л.Энх-Амгалан: Халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг үнэлж, эзэндээ хүрсэн үү гэдэгт дүгнэлт хийнэ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулж мэргэжил олгох, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгож байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит, хүртээмжтэй болгох, иргэдийг халамжид хамруулахаас илүүтэй ажлын байр, сургалт санал болгож хөдөлмөр эрхлүүлж, чанартай, …

  • 24 July

    “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна

    “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн …

  • 24 July

    Ерөнхийлөгч “Парис-2024” зуны олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гэргий Л. Болорцэцэгийн хамт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно. Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм. Хүн төрөлхтний эв …