“Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлснээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

“Улаанбаатар трамвай” төслийг хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ын мэдээлснээр, нэгдүгээр шугам нь зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм.

Энэхүү төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай юм.

“Улаанбаатар трамвай төсөл”-ийг хэрэгжүүлснээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэж, Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөжээ. Харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна.

Мөн хотын төвийн авто замын ачааллыг бодитойгоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Гадаадад байгаа монголчууд E-Mongolia-гаас үйлчилгээ авах боломжтой

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд ДАН 2.0 танилт нэвтрэлтийн систем шинэчлэгдэж, …