Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдад зориулсан сургалт болж байна

“Хүүхэд амгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдад зориулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга барилаар ажиллах арга зүй эзэмшүүлэх” сургалтыг нэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтыг АНУ-ын Балтимор хотын Хүүхэд хамгааллын төвийн болон дотоодын сургагч багш нар удирдаж, дээрх сэдвийн хүрээнд онол, практикт суурилсан мэдлэг, мэдээлэл олгох юм.
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга барилаар ажиллах арга зүй эзэмшүүлэх” сургалтын үр дүнд хууль сахиулагчийг бэлтгэх сургалтын тогтолцоонд хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг нэвтрүүлж, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн хандлага, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …