Баярын өдрүүдэд 20 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бэлэн байдлыг хангах  зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэлийн нийт 20 удаагийн дуудлага мэдээлэл бүргтгэгдсэн ба төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангасан байна.

Нийт дуудлагын ихэнх хувь нь буюу 19 нь объектын гал түймрийн дуудлага байжээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Цэргийн бүртгэл орон даяар эхэллээ

2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар  эхэллээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 31-нийг …