Нийгэм

June, 2024

  • 4 June

    Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замыг энэ онд ашиглалтад оруулна

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд авто замын салбарт 7 аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусах ч  төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө буюу 2024 онд хүлээлгэн …

  • 4 June

    Баянхонгор аймгийн өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ирсэн. Ялангуяа хөдөөгийн эмнэлгүүд, тэр дундаа сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж буй юм. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн …

  • 4 June

    Б.Мөнхтамир Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

    Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт буюу AGM /Annual General Meeting/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Дубай хотноо болж байна. Хуралдааны үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгааг албан ёсоор зарлалаа. Ингэснээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Монгол Улсаас анх удаа IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн …

  • 4 June

    Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Упсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн …

  • 3 June

    Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалж байна

    Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Үерийн далан, суваг нь  амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг. Иймд иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна.    

  • 3 June

    Х.Нямбаатар: Зогсоол хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 …

  • 3 June

    Х.Нямбаатар: 2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгоно

    Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн …

  • 1 June

    “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөг боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Creative Kids Hub Mongoliа”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан,  НЗДТГ хамтран “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. “Kids Art Festival-2024” өдөрлөг нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж …

May, 2024

  • 31 May

    СХД-ийн 1 дүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо

    Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр  явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг ашиглалтад хүлээж авлаа. Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл …

  • 31 May

    Маргааш 6 байршилд хүүхэд хамгааллын баг ажиллана

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээг Нийслэлийн  хэмжээнд томоохон 12 байршилд зохион байгуулна. Эдгээр арга хэмжээний үеэр Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн 126 мэргэжилтэн, сайн дурын 102 ажилтан, цагдаагийн алба хаагчидтай хамтран хүүхдийг аливаа төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгааллын баг” ажиллах бөгөөд хүүхдийг төөрөх …

  • 31 May

    Нийслэлийн таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

    Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө. Тодруулбал, яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын автомашиныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хоёр, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газрууд болон Шүд, …

  • 31 May

    Г.Мөнхтүвшин: Хүн бүр хүүхдийн аюулгүй байдалд маш сайн анхаарах хэрэгтэй

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүүхэд хохирсон, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2022, 2023, 2024 оны эхний улирлын байдлаар судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс тодрууллаа. Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ, энэ талаар тодруулбал? Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох тохиолдол өсөх хандлагатай байна. Дүүргийн …

  • 31 May

    СЕХ-ноос 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн …

  • 31 May

    “Арт аялал”-ынхан түүхэн соёлын өвийг Чингис хаан музейд хүлээлгэн өглөө

    Монголын биет болон биет бус соёлын өвийн ул мөрөөр явж, хайгуул судалгаа хийж дэлхийгээр тархсан монголчуудын өв, соёлыг түгээх зорилгоор анх 2018 онд “Арт аялал” хөтөлбөрийг академич С.Чулуун, шог зураач С.Цогтбаяр, гэрэл зурагчин Э.Цацрал нарын эрдэмтэн судлаач, уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд монголын түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйл болох 1940 онд бичигдсэн, хүндэтгэл ёслолын агуулгатай Японы “Columbia” …

  • 31 May

    “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээн зохион байгуулна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон Монголын скаутын холбоо хамтран зургаадугаар сарын 1-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд “CS2”, “Mobile legend”-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм. Тэмцээний төрөл: “Counter strike 2” төрөлд, 5-17 …